Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа
УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.
Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.
10 төрийн өмчийн компани, 5 төрийн өмчийн оролцоотой компани нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэлээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.
УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.

0 Сэтгэгдэл