Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Германы сайд хивснээс болж асуудалд оров
Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны сайд Дирк Нибел Афганаас хивс авсан нь араасаа бөөн асуудал дагуулжээ.Тэрээр өнгөрсөн сард Афганд айлчлах үедээ 1400 ам.долларын үнэтэй хивс хувьдаа худалдан аваад албаныхаа онгоцоор авчрахын оронд тэндээс Берлин рүү нисэх гэж байсан Германы Тагнуулын төв газрын өөр нэг онгоцоор авчруулжээ. Сайд ийнхүү хувийн эд зүйлээ зөөхдөө тагнуулын байгууллагын онгоц ашигласан нь гаалийн татвараас зайлсхийх гэсэн оролдлого гэж сөрөг хүчний намууд хурцаар шүүмжилж байгаа юм. 30 килограмм жинтэй хивсийг хил нэвтрүүлэхэд 200 еврогийн татвар төлөх ёстой аж. Гэтэл сайд татвар төлөхөөс зугтаад зогсохгүй нисэх буудлаас хивсээ авахуулахаар албаны жолоочоо илгээсэн нь олонд мэдэгдэж, бас л шүүмжлэл хүлээж байна.
Германд төрийн ажил албаны эрх дархаа хувийн ажил амьдралдаа урвуулан ашиглах ёсгүй гэсэн дүрэм журмыг ягштал мөрддөг. Канцлер Ангела Меркел хүртэл гадаад улс орнуудад хувийн аялал зугаалгаар явахдаа нөхрөөсөө тусдаа онгоцоор зорчдог. Тэрээр төрийн өндөр албан тушаалтны хувьд Ерөнхийлөгчийн онгоцоор явах ёстой ч хэрэв нөхөр нь түүнтэй хамт нисэхээр бол өндөр зэрэглэлийн нислэгийн төлбөрийг төлөх ёстой болдог аж. Тийм ч учраас канцлерын нөхөр ердийн иргэний агаарын тээврийн онгоцоор эхнэрийнхээ араас нисдэг гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан