Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Монако нэг ч яруу найрагчгүй
Зуны XXX олимптой зэрэгцээд Лондонд бас нэг том арга хэмжээ болно. Тэр бол Лондонгийн соёл урлагийн олимпиад юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байх хооронд урлаг соёлын сайчууд нь ч оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөх юм. Лондонгийн соёл урлагийн олимпиадын нэг томоохон төрөл нь яруу найрагчдын наадам. Дэлхийн бүхий л улс орны яруу найрагч, үгээр урлаачдыг нэгэн дор хуран цуглуулах энэ наадамд есөн улс орны төлөөлөл эзгүй байх нь. Монако, Гэбон, Бруней, Гвиней Биссау, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Лихтенштейн, Сейшель, Палау Вануатугийн номхон далайн арлууд гэсэн есөн орон Лондонгийн урлагийн олимпиадад яруу найрагчдаа илгээж чадахгүй нь гэж мэдэгджээ. Учир нь, эдгээр улсад үг холбож, яруу найраг тэрлэчихээр ганц ч хүн олдоогүй гэнэ.
Монакогийн Гадаад хэргийн яам гэхэд энэ оны эхээр урлагийн олимпиадын урилга хүлээн аваад улс орон даяар /30 гаруй мянган хүн амаасаа/ яруу найрагч эрж хайсан боловч харамсалтай нь Лондонд улсаа төлөөлөөд шүлэг найргаар өрсөлдчих хүн олдоогүй байна. Уг нь, Монако огт уран зохиол, яруу найраггүй газар биш боловч төрөлх монако хэл нь устаж мартагдсанаар утга зохиолын гал нь ч дагаад бөхжээ.Урьд цөөнгүй шүлэг найрагчтай байсан энэ улсын хамгийн сүүлчийн яруу найрагч 1997 онд нас барснаар одоо тууштай бичдэг хүн ганц ч үгүй хоцорч. Тэгээд ч одоо цагт Монако хөрөнгө мөнгө хөөсөн баячуудын хуран чуулдаг газар болсон тул шүлэг найраг сонирхоод сууж байдаг хүнгүй болжээ. 2005 онд тус улсад хэсэг зуур амьдарсан Ирландын яруу найрагч “Баян хүн яруу найраг бичдэггүй юм байна” гэсээр нутаг буцсан гэдэг.
Зуны XXX олимптой зэрэгцээд Лондонд бас нэг том арга хэмжээ болно. Тэр бол Лондонгийн соёл урлагийн олимпиад юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байх хооронд урлаг соёлын сайчууд нь ч оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөх юм. Лондонгийн соёл урлагийн олимпиадын нэг томоохон төрөл нь яруу найрагчдын наадам. Дэлхийн бүхий л улс орны яруу найрагч, үгээр урлаачдыг нэгэн дор хуран цуглуулах энэ наадамд есөн улс орны төлөөлөл эзгүй байх нь. Монако, Гэбон, Бруней, Гвиней Биссау, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Лихтенштейн, Сейшель, Палау Вануатугийн номхон далайн арлууд гэсэн есөн орон Лондонгийн урлагийн олимпиадад яруу найрагчдаа илгээж чадахгүй нь гэж мэдэгджээ. Учир нь, эдгээр улсад үг холбож, яруу найраг тэрлэчихээр ганц ч хүн олдоогүй гэнэ. Монакогийн Гадаад хэргийн яам гэхэд энэ оны эхээр урлагийн олимпиадын урилга хүлээн аваад улс орон даяар /30 гаруй мянган хүн амаасаа/ яруу найрагч эрж хайсан боловч харамсалтай нь Лондонд улсаа төлөөлөөд шүлэг найргаар өрсөлдчих хүн олдоогүй байна. Уг нь, Монако огт уран зохиол, яруу найраггүй газар биш боловч төрөлх монако хэл нь устаж мартагдсанаар утга зохиолын гал нь ч дагаад бөхжээ.Урьд цөөнгүй шүлэг найрагчтай байсан энэ улсын хамгийн сүүлчийн яруу найрагч 1997 онд нас барснаар одоо тууштай бичдэг хүн ганц ч үгүй хоцорч. Тэгээд ч одоо цагт Монако хөрөнгө мөнгө хөөсөн баячуудын хуран чуулдаг газар болсон тул шүлэг найраг сонирхоод сууж байдаг хүнгүй болжээ. 2005 онд тус улсад хэсэг зуур амьдарсан Ирландын яруу найрагч “Баян хүн яруу найраг бичдэггүй юм байна” гэсээр нутаг буцсан гэдэг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























