Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Францын цэргүүд Афганыг ирэх сард орхино
Франц улс Афганистанд алба хааж буй цэргүүдээ ирэх сарын эцсээр татаж эхлэхээр бэлтгэж байна. Долдугаар сарын эцэс гэхэд Франц цэргүүдийн түрүүч нь эх орондоо ирсэн байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Францын цэргүүдийг эх оронд нь буцаана гэсэн мэдээлэлд олон нийт төдийлэн итгэхгүй байсан ч саяхан тус улсын дөрвөн цэрэг амь үрэгдэж, тав нь шархадсаны дараа цэргүүдээ буцаан татах шийдвэр баттай хэрэгжинэ гэдгийг Ерөнхийлөгч ийнхүү нотолжээ.
Афган дахь цэргүүдээ 2012 онд багтааж татах нь Ф.Олландын сонгуулийн хамгийн гол амлалтуудын нэг байсан юм. Харин өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози цэргүүдээ 2013 онд татах байр суурьтай байсан.
  Одоо тус улсын 3300 цэрэг Афганд энхийг сахиулж буй бөгөөд 2001 оноос хойш 87 цэргээ алджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан