Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Руни үндэсний шигшээ багт 49 дэх гоолоо оруулав
Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж буй “Евро-2016” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Уржигдар болсон тоглолтод Английн үндэсний шигшээ баг өрсөлдөгчийнхөө хаалгыг зургаан гоолоор мялаасан нь хэсгийн тоглолтуудын хамгийн олон гоолдсон нь болов. 6:0-ээр бут ниргүүлсэн Сан Марино улсын хувьд урьдчилсан шатны шалгаруулалтаас ийн хасагдаж байгаа бол улаан чөтгөрүүдийг ээлжит учраа нь хүлээж буй.

Түүнчлэн, дээрх тоглолтод Английн шигшээ багийн довтлогч Уэн Руни торгуулийн цохилтоос гоол оруулсан нь үндэсний шигшээ багийн түүхэнд мэргэн буучийн жагсаалтын хоёрт бичигдэх амжилтын эзэн болов. Түүнээс өмнө шигшээ багийн бүрэлдэхүүнд 49 гоол оруулж дээд амжилт тогтоосон алдарт довтлогч Бобби Чарльстоны амжилт бичигдэж байгаа юм.
“Евро-2016” тэмцээний шигшээ тоглолтод 21 оноо авч шалгарсан Английн багийн ээлжит тоглолт Швейцарийн багтай өнөөдөр тохионо. Хэрэв эл тоглолтод Руни гоол хийвэл Английн үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучаар шалгарч нэрээ мөнхөлөх боломжтой.
Манчестер Юнайтед болон үндэсний шигшээ багийн ахлагч тэрээр шигшээ багт 106 тоглолт хийж 49 гоол оруулаад байгаа нь энэ. Тэрээр энэ тухай “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 49 гоол хийж язгууртан Бобби Чарльтоны амжилтыг давтсандаа баяртай байна. Би өөрөөрөө их бахархаж байна. Надад “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох дараагийн тоглолтод заавал гоол хийж дээд амжилт тогтоох зориг, хүсэл дүүрэн байна” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл