Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрсдэлийн сан байгуулах боломжтой болжээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ хурлаар  “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журам”-г хэлэлцэн баталсан байна. Учир нь Даатгалын тухай хууль, тус хорооноос баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”, “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага” гэж бий. Иймд  даатгалын компаниуд  өөрийн хөрөнгө болон нөөц санг зээл, авлага, үндсэн хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой болсон юм. Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрхзүйн акт байхгүй байсан билээ.
Ингээд дээрх журам батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаардлагатай тохиодлолд эрсдэлийн сан байгуулах боломжтой болсон байна. Мөн тус хуралдаанаар “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталжээ. Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт  болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нягтлан бодох бүртгэлээ нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах болов. Тэгэхдээ үүнийг ирэх оны эхнээс мөрдөх ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан