96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийж байна
БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлохтой холбоотойгоор манай орны баруун бүс шүлхий өвчнөөр тайван статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-аас авахад хятадын талтай хамтран ажиллаж, Баян-Өлгий, Ховд аймагт дэгдсэн шүлхий өвчний үед авсан арга хэмжээ, хяналтын талаар мэдээлэл солилцож байна.

Тус улсын мэргэжлийн баг шүлхий өвчин болон мах боловсруулах үйлдвэрт хянан магадалгаа хийхээр ирээд байгаа бөгөөдМХЕГ-ын дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзлаа.
Энэ жил манай улс БНХАУ, ОХУ болон бусад улсд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавин, гэрээ, хэлцэл байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд манай улсаас ОХУ-д 2217,96 тн, БНХАУ-д 779,8 тн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
Өнгөрсөн долоодугаар сард МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын дэд сайд Ү Цин Хай нар Улаанбаатар хотноо уулзаж, Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн, адууны ясны гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Ингэснээр адууны махан бүтээгдэхүүн, адууны ясны гурил, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн зэргийг экспортлох боломж бүрдсэн юм.
Одоогоор БНХАУ-дМонТуваХХК, Монгол эко мийт ХХК, Дархан Фүүд мийт ХХК, Монгол Фүүдс ХХК, Мах Маркет ХХК, бууз, банш экспортлох эрхийг Хаан хүнс ХХК экспортлох, үүнээс гадна ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газраас экспортын махны үйлдвэрийг хянан магадалгаа хийхдээ Монгол Улсын малын ерөнхий эмчээр дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд Преком ХХК, Эрдэмийт ХХК, Завхан хүнс ХХК, Монтува ХХК мах экспортлох боломжтой аж.
Монгол Улсын мал сүрэг өсөн нэмэгдэхийн хирээр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэмэгдүүлэх хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжлийн баг, МХЕГ-тай хамтран баруун болон төвийн бүсийн мал нядлах, мах боловсруулах 26 үйлдвэрүүдэд хянан магадалгаа хийсэн. Вьетнамын тал үхэр, хонь, ямааны махыг хөлдөөсөн байдлаар импортлох сонирхолтой байгаа бөгөөд Монгол Вьетнамын засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хариуг манай тал ирүүлэхээр харилцан тохиролцсон.

0 Сэтгэгдэл