Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Р.Бурмаа сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн С.Бямба­цогт, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар махны экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ямар ажил хийж хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг хүссэн таван зүйл бүхий асуулгыг Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад тавилаа.
Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт гэж тэд үзсэн байна. Тиймээс уг асуулгад хөлөөр нь мал гаргах, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа, мах экспортлох давуу эрх бүхий монополь "Монгол мах" корпорац төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах болсон шаардлага, үндэслэл, тооцоо судалгааг ирүүлэхийг онцлон дурджээ. Мөн малын гаралтай түүхий эдийн нөөц бэлтгэх, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" болон Хөгжлийн банкнаас олгосон зээл, эргэн төлөлт, үр ашгийн талаарх мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгохыг салбарын сайдаас хүссэн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан