Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаан буудайн чийг, цавуулгийг тодорхойлох багажтай боллоо
Монгол Улс 30 секундээс нэг минутад улаан буудайн уураг,  чийг, цавуулгийг тодорхойлох багажтай боллоо.

 ХХААЯ-наас  Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх  IM9500 загварын багажийг  өнөөдөр хүлээн авч, улаан буудайн чанарт анхны туршилтыг хийсэн юм.

Ийнхүү тус яамнаас  Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн 6 салбарыг  буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай болгосноор нэг удаагийн шинжилгээнд 30-40 минут зарцуулдаг үе алсарч байна.

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон ярихдаа, “Шинэ төхөөрөмжтэй болсноор тариаланчдад чирэгдэл багатай үйлчлэх боломж бүрдэнэ. Энэ жилээс эхлэн улаан буудайны цавуулгийн хэмжээгээр ангилдаг болж байгаа. Энэ ажилд цавуулаг хэмжих багаж  чухал үүрэгтэй. Маргааш ТЭДС дээр лаборантуудад сургалт зохион байгуулан 6 салбарт төхөөрөмжөө суурилуулна. Энэ сарын 30-наас эхлэн шинэ төхөөрөмжөө ашиглан шинжилгээ хийж эхэлнэ. Өмнө нь улаан буудайн цавуулгийн хэмжээнээс болж, тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдийн хооронд маргаан үүсч байлаа. Харин  Пертен брэндийн IM9500 загварын цавуулаг хэмжих багажтай болсноор маргаан үүсэхгүй” гэв.

Үр тариа, гурил, тэжээлийн хүнсний чанарт, хяналт, шинжилгээ хийх зориулалттай Пертен брэндийн багаж, төхөөрөмжүүд нь  20 гаруй нэр төрлийнх бөгөөд  зөөврийн зориулалтаар ашигладагаараа давуу талтай аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан