Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Еврогийн ханш өслөө
Испанийн банкууд Европын холбооноос санхүүгийн тусламж хүсч, зээл авахаар болсон нь хөрөнгө оруулагчдад итгэж төрүүлж, олон улсын хөрөнгийн биржүүдийн үзүүлэлт өчигдөр маш сайн байлаа. Еврогийн ханш ч харьцангуй сэргэж, ам.доллартай харьцах ханш нь нэг хувиар өсчээ. Азийн хөрөнгийн биржүүдийн индекс хоёр хувиар өссөн мэдээ ч байна. Ийнхүү хөрөнгийн зах зээл Испанийн зээлийн хүсэлтийг тун эергээр хүлээн авч байна.
Өнгөрсөн бямба гаригт Евро бүсийн Сангийн сайдууд хуралдаад Испани улсад банкуудаа дэмжихэд нь туслах үүднээс 100 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдсэн. Үүгээр Европын холбооны орнуудаас хамгийн хүндээр хямралд нэрвэгдсэн хоёр улсын нэг болох Испанийн нөхцөл байдал нэг хэсэгтээ хөрөнгө оруулагчдыг айлгахааргүй боллоо.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан