МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Олон улсын оюутны спортын холбооны өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна

2014 оны 10 сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан.
Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан “Универсиад – 2033” наадамд бэлтгэх ажлын хэсгийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэ сарын 6-10-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын урилгаар ОУОСХ-ны өвлийн Универсиадын газрын дарга Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга Рот Рожер нар Улаанбаатар хотод айлчилж, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөөг боловсруулж, одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах, ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлж, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, юуг бэлтгэх, өвлийн төрлөөр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авч зохион байгуулах боломжийн талаар судалгаа хийх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл