Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Авто худалдааны цогцолбор” руу нүүх үү, үлдэх үү
Э.ГАНЧИМЭГ

Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Авто худалдааны цогцолбор” уржигдар нээлтээ хийсэн.

Нийт 130 га-д бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс хоёр га буюу дөрвөн блокийн 6375 автомашины зогсоолыг ашиг­лал­тад оруулжээ. Эхний ээлжинд худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориу­лан автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор татвар, даатгал, оношилгоо, дугаарын үйлдвэрлэл, банк, нотариат, цайны газар, ариун цэврийн өрөө, автомашины угаалга засвар зэргийг ажиллуулахаар болсон. Гэвч Нийслэлийн хэм­жээнд үйл ажиллагаа явуул­даг автомашин болон түүний дагал­дах хэрэгсэл худал­­даал­даг “Да хүрээ”, “Мөнгөн хүлэг”, “Дизель хүрээ” зэ­рэг захын түрээслэгчид “Авто  худалдааны цогцолбор” руу нүүх боломжгүй гэдгээ илэр­хийлж өчигдөр хэвлэлийн  хурал зарлалаа.

Түрээслэгчид “Авто худалдааны цогцолбор”-той очиж танилцсан боловч нийслэлийн зүгээс ярьж, үзүүлсэн шигээ байгаагүй учир нүүж очих боломжгүй гэцгээж байлаа. Гэхдээ “Авто худалдааны цогцолбор” бүрэн гүйцэт ашиглалтад орсны дараа нүүж очиж болно гэв. Учир нь,түрээслэгчид бүгд банкны зээлтэй, тус худалдааны цогцолбор нийслэлээс алслагдсан, хүмүүс очиж үйлчлүүлэхэд бэлэн болоогүй учраас эрсдэлтэй гэж үзэн, нэн яаралтай нүүн байрших шаардлага тавьсан “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байд­рагийн шаардлагыг биелүүлж чадахгүй гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм.
Ямартай ч “Авто худал­дааны цогцолбор”-т томоохон хэмжээний нийт 15 барилга баригдахаас есийнх нь газрыг худалджээ. Үлдсэн бүтээн байгуулалтын төсвийг ашиглалтад орсон зогсоолын төлбөрөөс гаргуулахаар болсон аж. Одоогийн байд­лаар 400 гаруй хүнд 1200 авто зогсоол борлуулсан байна.Хэрвээ автозахуудын түрээслэгчид нүүхгүй, худал­даж авахгүй гэвэл худалдааны цогцолборын үлдсэн бүтээн байгуулалтын ажил зогсох магадлалтай болж байгаа юм.

“Анх “Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолын үнэ нэг сая төгрөг байсныг “Авто худалдааны цогцол­бор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байд­раг 4-4,5 сая болгож үндэслэлгүйгээр өсгө­сөн. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны судалгаа шин­жилгээ, түүнийгээ нотлох шинжил­гээний бичиг байхгүй гэдгийг ШӨХТГ тогтоосон байгаа.Мөн Үндсэн хуулийн 4.1 дэх заалтыг үндэслэн хүчээр гаргана гэж байгаа нийслэлийн удирдлага болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг нарыг албан тушаалаараа далайлган нүүхийг шаардвал өлсгөлөн зар­лана” гэж өмгөөлөгч Г.Батбаяр хурлын үеэр ярьж байв.

Энэ мэт автомашин болон түүний дагалдах хэрэгсэл худалдаалагчид нүүхгүй хэмээн эсэргүүцэж, нийслэл болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагууд нүүх шаардлагыг тавьж, талууд маргалдсаар байвал “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил хойшилж, эхний ээлжинд татвар төлөгчдийн халааснаас хийсэн 20 тэрбум төгрөгийн ажил үнэгүйдэхэд хүрнэ. Тиймээс нийслэлийн удирдлагууд дээрх захуудын түрээслэгчидтэй уулзан асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай нүүр тулахгүй бол горьгүй нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан