МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Л.Отгонбаатар: Бид 2020 оны Токиогийн олимпод оролцох зорилго тавьсан
Э.ГАНЦЭЦЭГ
Сэтгэл байвал юуг ч хийж, бүтээж болдгийн жишээ болсон Монголын мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, Монголын паратаеквондогийн баг тамирчид Бүгд найрамдах Турк улсын Самсун хотноо өнгөрсөн сарын 17-19-нд болсон “Паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах VI тэмцээн”-д амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Дэлхийн аваргын тэмцээний араас манай тамирчид ОХУ-ын Сочи хотод болсон “Дэлхийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн их наадам”-д анх удаа энэ төрлөөр оролцож гурван хүрэл, нэг мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна.
Ингээд тэмцээний тухай болоод паратаеквондогийн тамирчдад тулгамдаж буй асуудлаар Монголын паратаеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Отгонбаатартай ярилцлаа.

-Медалийн хуртай ирсэнд баяр хүргэе. Монголд таеквондогийн спортоор тууштай хичээллэдэг хэчнээн тамирчин байдаг юм бэ?
-Сонирхож хичээллэдэг 20 мянга гаруй тамирчин байдгаас тууштай хичээллэж байгаа нь таван мянга.
-Тэднээс энэ спортоор мэргэжлийн түвшинд тэмцээн уралдаанд оролцож байдаг тамирчид нь?
-Одоогийн байдлаар манай улсад 20 хүрэхгүй тамирчин байна.
-Бүгд эрэгтэй тамирчин уу?
-Тийм. Одоогоор эмэгтэй тамирчин байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн хичээллэе гээд ирвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй.
-Паратаеквондогоор хичээллэх иргэдэд тодорхой шалгуур тавьдаг уу?
-Паратаеквондогоор хичээллэх тамирчдад тавигддаг шаардлага бол хөл бүрэн бүтэн байх юм. Харин гаргүй байж болдог. Ер нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө гололгүй спортын бүх төрлөөр хичээллэх боломжтой.
-Пара тамирчдын хувьд олон бэрхшээл байдаг байх?
-Тэгэлгүй яахав, хамгийн наад зах нь хувцас солих. Тэмцээн уралдаанд явахад гэр бүлийнхнээс нь хүн авч явах зардал мөнгөний боломжгүй учраас дасгалжуулагчид бүх л ажлыг хийдэг. Хэдийгээр баг тамирчдад эмч байх ёстой ч санхүүгийн асуудлаас болоод эмч ажиллуулж чадахгүй, эмчгүй л байна даа.
-Тэмцээн уралдаанд явах зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Ихэвчлэн хувиасаа гаргаж оролцдог. Сүүлийн явсан хоёр тэмцээний зардлыг “Петровис”, “Магнай трейд”, Туркийн иргэний агаарын тээврийн компаниас ивээн тэтгэсэн. Энэ дашрамд ивээн тэтгэсэн компаниуддаа баярлалаа гэж хэлье.
-Төр засаг, харьяа яамнаас дэмжлэг туслалцаа үзүүлэх юмуу?
-Улсын зүгээс хөрөнгө санхүүгээр ч юмуу ямар нэг байдлаар тусламж үзүүлж байгаагүй. Тамирчид маань бүгд улсаас олгодог халамжийн тэтгэмж болох 126000 төгрөгөөр л амьдарч, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож байна шүү дээ.
-Ирэх онд болох Ази тивийн аваргад бэлтгэж байгаа байх?
-Тиймээ, “Ази тивийн паратамирчдын аварга шалгаруулах” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Бидний уралдаан тэмцээн бүрийг алгасалгүй оролцож байгаагийн хамгийн гол зорилго бол 2020 онд Токио хотод зохиогдох Олимпын наадамд оролцож амжилт үзүүлэх юм.

0 Сэтгэгдэл