Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Алга болсон охины үхэлд динго нохой буруутай байжээ
Одоогоос 20 гаруй жилийн өмнө Австралид дөнгөж төрөөд удаагүй нялх хүүхэд алга болж, энэ хэрэгт эцэг эхийг нь буруутган олон улс даяар шуугиан дэгдээж байсан. Тэр үед Майкл Чамберлэйний гэр бүл мэндлээд ганцхан сар болж байсан Азариа хэмээх охиноо учир битүүлгээр алдаад зогсохгүй өөрсдөө хэргийн буруутан гэгдэж, эхнэр нь хүн амины хэргээр бүр шоронд хоригдож байсан юм. Гэвч энэ хэргийн жинхэнэ буруутан 22 жилийн дараа тогтоогдож, хүүхдээ алдсан эцэг эх хоёрыг цагаатгажээ. Тэдний найман долоо хоногтой охиныг ойн зэрлэг нохой динго аваад явсан гэж шүүхээс тогтоосон байна. Уг нь, хэрэг гарснаас зургаан жилийн дараа хүүхэд алга болсон газрын ойролцоо байх дингогийн үүрнээс нялх хүүхдийн хувцасны тасархай олдсон аж. Гэвч шүүхээс хэргийн жинхэнэ буруутныг тогтоохгүй байсаар өдийг хүрч, охины эцэг эх шүүхэд давж заалдсаны эцэст нэрээ цэвэрлэж авчээ. Австралийн зэрлэг нохой дингог аюулгүй гэдэг ч энэ явдал тийм биш гэдгийг харууллаа гэж охины эцэг эх мэдэгджээ. Тухайн үед дэлхий даяар шуугиан дэгдээсэн энэ хэргээр Холливудад кино хүртэл хийж, жүжигчин Мерил Стрип гол дүрд нь тоглож байсан билээ.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө Австралид дөнгөж төрөөд удаагүй нялх хүүхэд алга болж, энэ хэрэгт эцэг эхийг нь буруутган олон улс даяар шуугиан дэгдээж байсан. Тэр үед Майкл Чамберлэйний гэр бүл мэндлээд ганцхан сар болж байсан Азариа хэмээх охиноо учир битүүлгээр алдаад зогсохгүй өөрсдөө хэргийн буруутан гэгдэж, эхнэр нь хүн амины хэргээр бүр шоронд хоригдож байсан юм. Гэвч энэ хэргийн жинхэнэ буруутан 22 жилийн дараа тогтоогдож, хүүхдээ алдсан эцэг эх хоёрыг цагаатгажээ. Тэдний найман долоо хоногтой охиныг ойн зэрлэг нохой динго аваад явсан гэж шүүхээс тогтоосон байна. Уг нь, хэрэг гарснаас зургаан жилийн дараа хүүхэд алга болсон газрын ойролцоо байх дингогийн үүрнээс нялх хүүхдийн хувцасны тасархай олдсон аж. Гэвч шүүхээс хэргийн жинхэнэ буруутныг тогтоохгүй байсаар өдийг хүрч, охины эцэг эх шүүхэд давж заалдсаны эцэст нэрээ цэвэрлэж авчээ. Австралийн зэрлэг нохой дингог аюулгүй гэдэг ч энэ явдал тийм биш гэдгийг харууллаа гэж охины эцэг эх мэдэгджээ. Тухайн үед дэлхий даяар шуугиан дэгдээсэн энэ хэргээр Холливудад кино хүртэл хийж, жүжигчин Мерил Стрип гол дүрд нь тоглож байсан билээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























