Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Олимпын нээлтээр Английн хөдөөгийн амьдралыг мэдрүүлнэ
Лондонгийн олимпын нээлт ямар болох бол хэмээн тааж ядан байгаа үзэгчдэд дуулгахад зуны XXX олимп английн хөдөө нутгийн амьдралыг дэлхий нийтэд мэдрүүлэх гэнэ. Олимпын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнг тэр чигт нь Британийн хөдөө нутгийн байдлаар засч тохижуулсан байх аж. Өвс ногоо, гол ус, хөдөө талаар зугаалж яваа гэр бүл, тосгоны ногоон талбайд тоглож байгаа фермерүүд, тэр ч бүү хэл фермийн мал аж ахуй гээд Британийн  өвөг дээдсийн амьдралын хэв маягийг олимпын нээлтээс бүрэн төгс харж болох юм байна. Энэхүү жүжигчилсэн тоглолтод оролцохоор сайн дурын 10 мянган хүн бэлтгэлээ хийж байгаагийн зэрэгцээ 30 хонь, 12 морь, гурван үнээ, хоёр ямаа, 10 тахиа, 10 нугас, есөн галуу, гурван нохой сургаж байгаа гэнэ.
27 сая фунт стерлинг зарлагадан хийх нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Британийн нэрт найруулагч Дэнни Бойл ажиллаж байгаа юм. “Ядуусын хорооллын саятан” киногоороо алдаршсан Дэнни Бойл нээлтийн ёслолыг алдаа мадаггүй, төгс хийхийн тулд одоогийн байдлаар 157 удаа сургуулилт хийгээд байгаа гэнэ.
Ойролцоогоор нэг тэрбум хүн телевизээр шууд хүлээн авч үзэх нээлтийн ёслолын нэг онцлог үзүүлбэр нь 27 тонн жинтэй аварга том хонхыг цохих ёслол юм. Европын хамгийн том хонхны дуугаар зуны олимпын XXX наадмын нээлт эхлэх ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан