Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Орон сууцны үнэ буурсаар байна
“Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн өнгөрсөн есдүгээр сарын судалгаагаар орон сууцны үнийн индекц 9.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас орон сууцны үнэ 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 11.1 хувиар буурчээ. Өнгөрсөн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ огцом буурсан, мөн хуучин орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны дундаж үнэ буурахад нөлөөлсөн гэж тус компанийн ажилтнууд өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийнхэнд мэдээллээ.

Жишээлбэл, Баянгол дүүрэгт байрлах “Голден Парк” хотхоны орон сууцны нэг метр квадрат нь өнгөрсөн оны есдүгээр сард 1,957,000 төгрөг байсан бол 2015 оны есдүгээр сарын байдлаар 1,729,000 төгрөг болж 11.7 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд оны эхэн үеэс шинэ орон сууцны үнэ 6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ нь өнгөрсөн есдүгээр сарын байдлаар хоёр сая 47 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж нь 2.7 сая, СХД-т баригдаж байгаа шинэ орон сууцны метр квадрат нь дунджаар 1.5 сая төгрөг байна гэж “Тэнхлэг зууч” мэдээлэв.
Гэхдээ бодит байдал дээр орон сууцны үнийн хөөс хагараагүй, барилгын хөрөнгө оруулагчид “хөөсөө” хагалахгүй байгааг салбарынхан нь шүүмжилж буй юм. Зах зээлд 40 мянган орон сууц борлогдоогүй байна. Орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг арван хувь болгон бууруулах шийдвэр гаргасан өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй шалтгаан нь мөнөөх төсөв, мөнгө.
Эмч, багш, цагдаа, цэргээс бусад төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төрийн ямад, агентлагийг татан буулган, цомхотгох хатуу бодлого хэрэгжүүлэхээр зарлаж байгаа Засгийн газарт ипотекийн зээлийн 20 хувийн урьдчилгаан батлан даалт гаргах төсөв үнэндээ байхгүй. Энэ бол Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатарын цаашлаад МАН-ын сонгуулийн шоу байсан юм. Эдийн засаг ямар байгааг мэдсээр байж ийм шоуг эхлүүлсэн МАН-ынхан “манай нам засагт байсан бол ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож чадах байлаа” гэж иргэдийн тархийг угаах биз. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болговол эдийн засгаа татаж унагаана шүү гэдгийг эдийн засагчид хэлсээр байхад шүү дээ.
www.builder.mn

0 Сэтгэгдэл