Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тэргүүн хатагтайн хардалт
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд төрийн тэргүүн болоод төдий л удаагүй ч хувийн чанартай анхны шүүмжлэлдээ ороогдоод авчээ. Гэхдээ энэ Ерөнхийлөгчийн өөрийнх нь буруу биш, түүний хамтран амьдрагч, тэргүүн хатагтай Валери Триервейлерээс болжээ.
Ерөнхийлөгч Ф.Олландын экс хамтран амьдрагч, дөрвөн хүүхдийнх нь ээж Сеголен Руаяль парламентын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж буй. Гэтэл тэргүүн хатагтай Валери Триервейлер “Twitter” хуудсаараа Сеголен Руаялийн өрсөлдөгчийг дэмжиж буйгаа ил тод мэдэгджээ.
2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркозигийн эсрэг өрсөлдөж байсан С.Руаяль бол Францын нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэг. Тиймдээ ч рейтинг нь өрсөлдөгчөөсөө өндөр байж, ялах нь бараг тодорхой байгаа аж. Хэрэв тэрээр сонгуульд ялаад парламентад орж ирвэл Конгрессын спикер болохыг нь 100 хувь дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Ф.Олланд өмнө нь мэдэгдсэн билээ. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ үг одоогийн хамтрагчид нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой. С.Руаялийн өрсөлдөгчийг дэмжсэнээрээ Ерөнхийлөгчийн өмнөх болон одоогийн хамтрагч хоёрын дунд чимээгүй атлаа ширүүхэн өрсөлдөөн өрнөж байгааг батлаад өгөв.
Угаас тэд хоорондоо таагүй харилцаатай, ялангуяа хатагтай Триервейлер нөхрөө хуучин хамтрагчтай нь байнга харддаг гэж Францын хэвлэлүүдээр бичдэг. Ф.Олланд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан баяраа тэмдэглэж байх үеэр С.Руаяль ирж баяр хүргэхэд тэрээр хариу болгож хацар дээр нь үнсчээ. Гэтэл үүнийг харсан В.Триервейлер Ф.Олланд дээр очиж, “миний уруул дээр үнс” гэж чангаар хэлж байсныг гэрчлэх хүмүүс олон бий. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Ф.Олландын дөрвөн хүүхэд ээжтэйгээ ирж оролцоогүй нь В.Триервейлерийн шахалт байсан гэдэг. Энэ мэтчилэн тэргүүн хатагтайн гаргаж буй ааш авир олон нийтэд таалагдахгүй байна. Түүний гаргасан энэ үйлдэл магадгүй парламентын сонгуульд Ф.Олландын нам ялагдахад ч хүргэж болзошгүй гэж ажиглагчид бичиж байна.
Харин Валери Триервейлер энэ бүхний эсрэг өөрийгөө өмгөөлөн, тэргүүн хатагтай гэдэг нэрийн дор хашигдаж, хэлэх үгээ бодож цэгнэхийг хүсэхгүй байна гэдгээ мэдэгджээ.
bid oluulaa hamtdaa ardchisan namaa demjeed ugii mongolchuudaa
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд төрийн тэргүүн болоод төдий л удаагүй ч хувийн чанартай анхны шүүмжлэлдээ ороогдоод авчээ. Гэхдээ энэ Ерөнхийлөгчийн өөрийнх нь буруу биш, түүний хамтран амьдрагч, тэргүүн хатагтай Валери Триервейлерээс болжээ. Ерөнхийлөгч Ф.Олландын экс хамтран амьдрагч, дөрвөн хүүхдийнх нь ээж Сеголен Руаяль парламентын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж буй. Гэтэл тэргүүн хатагтай Валери Триервейлер “Twitter” хуудсаараа Сеголен Руаялийн өрсөлдөгчийг дэмжиж буйгаа ил тод мэдэгджээ.
2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркозигийн эсрэг өрсөлдөж байсан С.Руаяль бол Францын нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэг. Тиймдээ ч рейтинг нь өрсөлдөгчөөсөө өндөр байж, ялах нь бараг тодорхой байгаа аж. Хэрэв тэрээр сонгуульд ялаад парламентад орж ирвэл Конгрессын спикер болохыг нь 100 хувь дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Ф.Олланд өмнө нь мэдэгдсэн билээ. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ үг одоогийн хамтрагчид нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой. С.Руаялийн өрсөлдөгчийг дэмжсэнээрээ Ерөнхийлөгчийн өмнөх болон одоогийн хамтрагч хоёрын дунд чимээгүй атлаа ширүүхэн өрсөлдөөн өрнөж байгааг батлаад өгөв.
Угаас тэд хоорондоо таагүй харилцаатай, ялангуяа хатагтай Триервейлер нөхрөө хуучин хамтрагчтай нь байнга харддаг гэж Францын хэвлэлүүдээр бичдэг. Ф.Олланд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан баяраа тэмдэглэж байх үеэр С.Руаяль ирж баяр хүргэхэд тэрээр хариу болгож хацар дээр нь үнсчээ. Гэтэл үүнийг харсан В.Триервейлер Ф.Олланд дээр очиж, “миний уруул дээр үнс” гэж чангаар хэлж байсныг гэрчлэх хүмүүс олон бий. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Ф.Олландын дөрвөн хүүхэд ээжтэйгээ ирж оролцоогүй нь В.Триервейлерийн шахалт байсан гэдэг. Энэ мэтчилэн тэргүүн хатагтайн гаргаж буй ааш авир олон нийтэд таалагдахгүй байна. Түүний гаргасан энэ үйлдэл магадгүй парламентын сонгуульд Ф.Олландын нам ялагдахад ч хүргэж болзошгүй гэж ажиглагчид бичиж байна.
Харин Валери Триервейлер энэ бүхний эсрэг өөрийгөө өмгөөлөн, тэргүүн хатагтай гэдэг нэрийн дор хашигдаж, хэлэх үгээ бодож цэгнэхийг хүсэхгүй байна гэдгээ мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
kl
bid ardchisan namtaigaa hamt oluulaa shuu
2012.06.17
2012.06.17
























