Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Риогийн чуулган амжилт олох уу
Ирэх долоо хоногт Бразилийн Рио Де Жанейро хотноо эхлэх “Рио+20” чуулган дөхөх тусам амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Ирээдүйд байгаль орчинд ээлтэй замаар хөгжих ямар боломж байна гэдгийг эрж хайж, дэлхий нийтээр нэгдсэн зарчим, бодлого боловсруулахаар төлөвлөж буй уг чуулган зорилгоо биелүүлж чадах эсэх нь тодорхойгүй болжээ. Учир нь, энэ том чуулганаас батлан гаргахаар төлөвлөж буй тунхаглал дээр улс орнууд өөр өөр байр суурьтай байгаа гэнэ.
Риогийн чуулганы бэлтгэл болгож оны эхнээс хойш олон улсын хэмжээнд албан ба албан бус найман шатлалт уулзалт хэлэлцээр цувралаар хийж буй. Засгийн газар, яамдын албан тушаалтнуудын хэмжээнд болж буй энэ уулзалт хэлэлцээрээс “Бидний хүссэн ирээдүй” нэртэй Риогийн тунхагийн ерөнхий санаа, нэгдсэн зарчим, бодлогыг баталж авах ёстой. Гэтэл бэлтгэл уулзалтуудаас харахад АНУ, Европын холбоо, Хятад гээд томоохон орнууд бүгд өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагдаж байна. Чуулганы бэлтгэл өнөө маргаашгүй дуусах болчихоод байхад улс орнууд үндсэн зарчим дээрээ ч тохиролцож чадаагүй, тунхагийнхаа 20 хувийг л бэлэн болгожээ. Үүнээс гадна Риогийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Германы канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун зэрэг томоохон орны төрийн тэргүүн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь чуулганаас их зүйл хүсэн хүлээж байсан төрийн бус байгууллагынхныг гонсойлгожээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
bid ardchisan namtaigaa hamt oluulaa shuu
Хамгийн их уншсан