МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ОХУ-ын тамирчдыг Рио 2016 Олимпод оролцуулахгүй юу
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын зарим тамирчныг Риогийн олимпд орох эрхийг нь хасах түүнчлэн бусад тэмцээн, уралдаанд орох эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах тухай хэлэлцжээ. Гэхдээ, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг тэдний эрхийг хасах шийдвэр гаргахад тун ойрхон байгаа бололтой.
Тухайлбал, тус агентлаг тамирчдын сэргээш хэрэглэсэн гэх явдалтай холбоотойгоор ОХУ-ын хөнгөн атлетикийн холбоо, Сэргээшийн эсрэг Москвагийн лаборатори, Сэргээшийн эсрэг ОХУ-ын агентлаг болон Спортын яамны үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнд үндэслэн “Москвагийн тал Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн 1400 гаруй шинжилгээний хариуг устгасан” гэж мэдэгдээд байна. Тиймээс эхний ээлжид хэргийг судалж, нягтлах бөгөөд хугацаа гарвал ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдаас дахин сэргээшийн шинжилгээ авах талаар ярилцсан банйа.
Харин ОХУ-ын тамирчид хэвлэлийн бага хурал хийж, “ОХУ-ын олимпын түүхэнд байгаагүй гутамшигтай үйлдэл Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хийж байна” гэдгийг онцолжээ. Мөн шаардлагатай бол дахин шинжилгээ авч болно гэсэн байна. Лондон хотод болсон олимпоор 24 алт авсан нь мөн асуудал ихтэй байсан талаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг цохон тэмдэглэсэн юм. Иймэрхүү дарамт шахалт нь улс төрийн зорилготой хийгдэж байгаа хэрэг гэдгийг ОХУ-ын олимпын хороо мэдэгдлээ.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын зарим тамирчныг Риогийн олимпд орох эрхийг нь хасах түүнчлэн бусад тэмцээн, уралдаанд орох эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах тухай хэлэлцжээ. Гэхдээ, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг тэдний эрхийг хасах шийдвэр гаргахад тун ойрхон байгаа бололтой.Тухайлбал, тус агентлаг тамирчдын сэргээш хэрэглэсэн гэх явдалтай холбоотойгоор ОХУ-ын хөнгөн атлетикийн холбоо, Сэргээшийн эсрэг Москвагийн лаборатори, Сэргээшийн эсрэг ОХУ-ын агентлаг болон Спортын яамны үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнд үндэслэн “Москвагийн тал Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн 1400 гаруй шинжилгээний хариуг устгасан” гэж мэдэгдээд байна. Тиймээс эхний ээлжид хэргийг судалж, нягтлах бөгөөд хугацаа гарвал ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдаас дахин сэргээшийн шинжилгээ авах талаар ярилцсан банйа.
Харин ОХУ-ын тамирчид хэвлэлийн бага хурал хийж, “ОХУ-ын олимпын түүхэнд байгаагүй гутамшигтай үйлдэл Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хийж байна” гэдгийг онцолжээ. Мөн шаардлагатай бол дахин шинжилгээ авч болно гэсэн байна. Лондон хотод болсон олимпоор 24 алт авсан нь мөн асуудал ихтэй байсан талаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг цохон тэмдэглэсэн юм. Иймэрхүү дарамт шахалт нь улс төрийн зорилготой хийгдэж байгаа хэрэг гэдгийг ОХУ-ын олимпын хороо мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
























