МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болов.
Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагнал-"Чингис хаан" одонтнууд, иргэд, бөхийн хорхойтнууд үзэн сонирхлоо.
Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм.
Тэднээс Увс аймгийн Давст сумын харъяат, Зэвсэгт хүчний "Алдар" спортын хороо, Дулааны IV цахилгаан станц ТӨК, "Увс нуур"бөхийн дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат, ХХЕГ-ын "Хилчин" биеийн тамир, спортын хороо, "Хантайшир" бөхийн дэвжээний бөх улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарч барилдсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар шагнал гардуулав.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болов.Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагнал-"Чингис хаан" одонтнууд, иргэд, бөхийн хорхойтнууд үзэн сонирхлоо.

0 Сэтгэгдэл