Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Үүргийн худалдаачид сард 19.2 сая ам.доллараар бараа татдаг
Т.ЭРДМАА

Эдийн засгийн хүндрэл үргэлжилсээр. Ирэх онд ч сайжрах төлөв ажиглагдахгүй байгааг эдийн засагчид хэлж буй. Сүүлийн гурван жил да­раалан эдийн засгийн өсөлт саарсан тул иргэдийн амь­жиргаа, худалдан авах чадвар мууд­сан билээ. Энэ нь томоохон зах, худалдааны төвөөр ороход илт мэдэгдэнэ. Учир нь хөл хөдөлгөөн сийрэг, тэр бүр бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй хүн цөөн байх болж.

Сард хоёр, гурван удаа бараа татдаг байсан. Худал­даачид одоо нэг явж байгаа хэмээн ярьж буй. Тэднийг үүргийн худалдаачид хэмээн нэрлэх бөгөөд гадаад валютын гол хэрэглэгч юм. Өөрөөр хэлбэл бараагаа  татах бүрдээ дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авч явна. Энэ нь манай улсын бэлэн валютын хэрэглээ өндөр байх нэг нөхцөл болж байгаа. Дэлхийн аль ч орон улс хооронд зорчигчдын хилээр авч гарч буй бэлэн гадаад валютын урсгал,  зарцуулалтыг судалдаг. Өөрөөр хэлбэл сард, жилд хэдий хэмжээний гадаад валют орж ирж, бас гарч буйг тогтоож төлбөрийн тэнцлийн статистиктаа  тооцдог билээ. Монгол Улс ч бас үүнийг хэрэг­­­­­жүүлдэг.   Тухайлбал, Монгол­банкнаас үүргийн худалдаачдын авч гарч буй гадаад валютын хэмжээг энэ оны гуравдугаар улиралд судлан тогтоожээ. 

Манай улсаас сард дунджаар 23.7 сая ам.дол­лар­­тай тэнцэх хэмжээ­ний бэлэн валют худалдаа, арил­жааны зорилгоор зорчигчид хилээр авч гардаг аж. Үүний 16.6 сая ам.доллар нь үүргийн худалдаа буюу гаальд мэдүүлэлгүйгээр орж ирдэг импортын барааны санхүүжилт гэсэн дүн гарав. Хилийн боомттой аймаг сууринд гадаад валютын хэрэг­лээ өндөр. Иймд олон улсын шинж чанартай хилийн боомттой аймгууд сард 3.74 сая ам.доллартай тэнцэх гадаад валют хэрэглэдэг хэмээн судалгаанд дурджээ. Уг мөнгөний 2.62 сая ам.доллар нь үүргийн худалдаачдын хэрэгцээг хангадаг гэнэ. Тэгэхээр манай улс сард дунджаар  27.5 сая ам.долларын импортын барааг  бэлэн гадаад валютаар худалдан авдаг бөгөөд  19.2 сая ам.доллар нь үүргийн худалдаачдын бараа татдаг мөнгө гэсэн дүн гарсан байна.  Нөгөө талаар хамгийн их бараа татдаг үе бол сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх цаг бол шинэ жил, цагаан сар гээд томоохон баяр ёслол юм. Энэ үеэр юань, ам.доллар гээд гаад валютын ханш бага зэрэг өсөх нь ажиглагддаг. Мөн галт тэрэгний билет олдохгүй байх нь ч элбэг.

Дээрх  судалгаанд анкет бөглөх аргаар “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс”, “Шө­нийн зах”, “Сандэй плаза”, “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2” болон “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвүүдэд лангуу түрээслэдэг  1048 худалдаа эрхлэгчийг хамруулсан аж. Гэхдээ өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэггүй худалдаа эрхлэгчдийг судалгаанд хамруулаагүй байна. Дээрх худалдааны төвүүдэд тухайн үед 8423 худалдаа эрхлэгч байжээ.  Гэхдээ хоёр, гурван лангуутай, өөр худалдааны төвд салбартай хүн ч бий.  Судалгаанд хүмүүсийн 62 хувь нь БНХАУ, долоон хувь нь БНСУ, таван хувь нь ОХУ, үлдсэн дөрвөн хувь нь бусад улсаас бараа, бүтээгдэхүүнээ татан авдаг хэмээн хариулжээ. Худалдаачдын хамгийн их зорчдог хилийн боомт нь Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа юм. Иймд тэдний борлуулж буй хувцас, бөс бараа, гутал, цүнхний 80- гаруй хувь нь БНХАУ-аас импортлосон байна. Мөн БНСУ, ОХУ-аас хүнс, гоо сайхан, ариун цэврийн бараа бүтээгдэхүүн голлон импортолдог. Худалдаа эрхлэгчид одоогоор сард 1-2 удаа бараагаа татаж буй гэнэ. Тэгэхдээ 61 хувь нь барааныхаа төлбөрийг  бэлэн валютаар хийдэг. Мөн 11 хувь нь ямар нэг байдлаар гадаад валют бэлнээр ашигладаг гэсэн хариулт өглөө. Ингээд  нэг удаа бараа татахад  хамгийн өндөр үнийн дүн гардаг нь гэр ахуйн хэрэгсэл.
Хамгийн бага нь гоо сайхан, ариун цэврийн бараа бүтээгдэхүүн байдаг аж.  Тэгвэл хямрал нүүрлэсэн өнөө үед судалгаанд оролцсон үүргийн худалдаачид ирэх онд ямар байхыг хэрхэн харж буйгаа илэрхийлэв.  Тэдний  22 хувь нь хэвийн, 21 хувь нь өсөлттэй, 57 хувь борлуулалт муу, эдийн засаг хүнд хэвээр байна гэж үзжээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан