Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хятад эмэгтэй нисэгчээ сансарт илгээв
Хятад улс түүхэндээ анх удаа эмэгтэй нисэгчээ сансарт илгээж, энэ салбарт хэр хурдацтай хөгжиж дэвшиж байгаагаа дэлхий нийтэд харууллаа. АНУ-ын эсэргүүцлээр Олон улсын сансрын станцөөс хөөгдсөнөөс хойш 20 гаруй жил дангаараа сансрын технологийг хөгжүүлэх гэж ажиллаж байгаа Хятадын хувьд энэ нь том амжилт юм.
Хятадын сансрын станц Тиангоныг зорин өчигдөр хөөрсөн “Шенжоу-9” хөлгийн багт гурван нисэгч багтжээ. Тэдний нэг болох Жин Хайпин 2008 онд “Шенжоу-7” хөлгийн аялалд багтаж, задгай сансарт гарч ажилласнаараа улсынхаа түүхэнд шинэ хуудас нээж байсан туршлагатай нисэгч бөгөөд энэ удаагийн аяллыг ахалж яваа аж. Харин хөлгийн багийн нөгөө хоёр гишүүн сансарт анх удаа нисч байгаа аж. Гэхдээ хоёулаа улсынхаа арми, агаарын цэргийн хүчинд нисгэгчээр ажилладаг гэнэ.
Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лиу Яны хувьд туршлагатай нисгэгч боловч сансрын тусгай хөтөлбөрт сүүлийн хоёр жил л идэвхтэй бэлтгэгджээ. 33 настай нисэгч бүсгүй Тиангон сансрын станцтай залгагдсаны дараа хөлөг дотроо анагаах ухааны туршилтууд хийх үүрэгтэй яваа аж. Лиу Ян ийнхүү “Шенжоу-9”-ийн бүрэлдэхүүнд багтсанаар Хятад улс эмэгтэй нисэгчээ сансарт илгээсэн гурав дахь орон болж байгаа юм. Үүнээс өмнө ОХУ, АНУ-ын эмэгтэй нисэгчид сансарт нисч байсан билээ.

“Шенжоу-9”-ийн гурав дахь нисэгч Лиу Ваны хувьд сансрын тусгай хөтөлбөрөөр 14 жил бэлтгэгдсэний эцэст 42 насандаа анх удаа сансарт нисэх боломж олджээ. Тэрээр сансарт байх долоо хоногийн хугацаандаа багийн ахлагчийн хамт задгай сансарт гарч ажиллах юм байна.
“Шенжоу-9” хөлгийн багийнхан сансарт нисэхийн өмнө хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын техник технологи болон сансрын мэргэжилтнүүд нь дээд зэргээр бэлтгэгдсэн учир үүргээ амжилттай биелүүлээд ирнэ” гэж мэдэгджээ. Хятадын төр засгийн зүгээс ч энэ удаагийн сансрын нислэгт өндөр ач холбогдол өгч, АИХ-ын дарга Ву Банггуо нисэгчдээ үдэж гаргасан байна. Өчигдөр хөөрсөн Шенжоу хөлөг өнөөдөр үдийн үед Тиангон сансрын станцтай холбогдох юм. Хятадын сансрын станц Тиангон 60 тонн жинтэй, хэмжээгээрээ Олон улсын сансрын станцаас зургаа дахин жижиг боловч 2020 он гэхэд энэ лабораторыг байнгын том станцаар солихоор тус улсын мэргэжилтнүүд зорьж буй.
Хятад улс түүхэндээ анх удаа эмэгтэй нисэгчээ сансарт илгээж, энэ салбарт хэр хурдацтай хөгжиж дэвшиж байгаагаа дэлхий нийтэд харууллаа. АНУ-ын эсэргүүцлээр Олон улсын сансрын станцөөс хөөгдсөнөөс хойш 20 гаруй жил дангаараа сансрын технологийг хөгжүүлэх гэж ажиллаж байгаа Хятадын хувьд энэ нь том амжилт юм. Хятадын сансрын станц Тиангоныг зорин өчигдөр хөөрсөн “Шенжоу-9” хөлгийн багт гурван нисэгч багтжээ. Тэдний нэг болох Жин Хайпин 2008 онд “Шенжоу-7” хөлгийн аялалд багтаж, задгай сансарт гарч ажилласнаараа улсынхаа түүхэнд шинэ хуудас нээж байсан туршлагатай нисэгч бөгөөд энэ удаагийн аяллыг ахалж яваа аж. Харин хөлгийн багийн нөгөө хоёр гишүүн сансарт анх удаа нисч байгаа аж. Гэхдээ хоёулаа улсынхаа арми, агаарын цэргийн хүчинд нисгэгчээр ажилладаг гэнэ.
Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лиу Яны хувьд туршлагатай нисгэгч боловч сансрын тусгай хөтөлбөрт сүүлийн хоёр жил л идэвхтэй бэлтгэгджээ. 33 настай нисэгч бүсгүй Тиангон сансрын станцтай залгагдсаны дараа хөлөг дотроо анагаах ухааны туршилтууд хийх үүрэгтэй яваа аж. Лиу Ян ийнхүү “Шенжоу-9”-ийн бүрэлдэхүүнд багтсанаар Хятад улс эмэгтэй нисэгчээ сансарт илгээсэн гурав дахь орон болж байгаа юм. Үүнээс өмнө ОХУ, АНУ-ын эмэгтэй нисэгчид сансарт нисч байсан билээ.

“Шенжоу-9”-ийн гурав дахь нисэгч Лиу Ваны хувьд сансрын тусгай хөтөлбөрөөр 14 жил бэлтгэгдсэний эцэст 42 насандаа анх удаа сансарт нисэх боломж олджээ. Тэрээр сансарт байх долоо хоногийн хугацаандаа багийн ахлагчийн хамт задгай сансарт гарч ажиллах юм байна.
“Шенжоу-9” хөлгийн багийнхан сансарт нисэхийн өмнө хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын техник технологи болон сансрын мэргэжилтнүүд нь дээд зэргээр бэлтгэгдсэн учир үүргээ амжилттай биелүүлээд ирнэ” гэж мэдэгджээ. Хятадын төр засгийн зүгээс ч энэ удаагийн сансрын нислэгт өндөр ач холбогдол өгч, АИХ-ын дарга Ву Банггуо нисэгчдээ үдэж гаргасан байна. Өчигдөр хөөрсөн Шенжоу хөлөг өнөөдөр үдийн үед Тиангон сансрын станцтай холбогдох юм. Хятадын сансрын станц Тиангон 60 тонн жинтэй, хэмжээгээрээ Олон улсын сансрын станцаас зургаа дахин жижиг боловч 2020 он гэхэд энэ лабораторыг байнгын том станцаар солихоор тус улсын мэргэжилтнүүд зорьж буй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Ariunbileg
Bi ardchillig demjdeg
2012.06.17



















