Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж таалал төгсчээ
Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Найф бин Абдул Азиз Аль Сауд таалал төгсчээ. Тэрээр амьсгал хураах үедээ эх орондоо байгаагүй гэнэ. 77 настай хунтайж өнгөрсөн сард амралтаа авч, биеэ эмчлүүлэхээр Швейцарийн Женевт ирээд байжээ. Гэхдээ чухам ямар өвчний улмаас нас барсан талаарх мэдээлэл алга байна. Хунтайж Найф бол Абдул Азиз хааны угсаа залгамжлах хөвгүүдийн нэг байсан юм. Түүний ах 88 настай Абдулла одоо хаан ширээнд сууж буй бөгөөд Дотоод хэргийн сайдаар 1975 оноос хойш ажиллаж буй дүү Найфыгаа угсаа залгамжлах хунтайжаар өнгөрсөн онд өргөмжилсөн юм. Гэвч хаан ширээ залгамжлах хунтайж таалал төгссөн тул дахин шинээр зарлах ёстой болно. Хэвлэлүүдийн бичиж буйгаар хаан Абдуллагийн дүү, Батлан хамгаалахын сайд хунтайж Салман угсаа залгамжлагчаар тодорч магадгүй байна.
1932-1953 онд хаан ширээнд сууж байсан Абдул Азиз хаан 20 гаруй хүүтэй. Тэр дундаас хааны хамгийн хайртай хатан Хасса бинт Ахмед Аль Судайригаас төрсөн долоон хүү улсынхаа хаан ширээг ээлжлэн залгамжилж байгаа юм. “Судайригийн долоо” гэгддэг Абдул Азиз хааны хөвгүүд улсынхаа хамгийн өндөр сэнтийд залардаг.
сайн сайхныг хүссэн хүн бүхэн өнөөдөр АНыг сонгоно гэдэгт итгэлтэй байна
Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Найф бин Абдул Азиз Аль Сауд таалал төгсчээ. Тэрээр амьсгал хураах үедээ эх орондоо байгаагүй гэнэ. 77 настай хунтайж өнгөрсөн сард амралтаа авч, биеэ эмчлүүлэхээр Швейцарийн Женевт ирээд байжээ. Гэхдээ чухам ямар өвчний улмаас нас барсан талаарх мэдээлэл алга байна. Хунтайж Найф бол Абдул Азиз хааны угсаа залгамжлах хөвгүүдийн нэг байсан юм. Түүний ах 88 настай Абдулла одоо хаан ширээнд сууж буй бөгөөд Дотоод хэргийн сайдаар 1975 оноос хойш ажиллаж буй дүү Найфыгаа угсаа залгамжлах хунтайжаар өнгөрсөн онд өргөмжилсөн юм. Гэвч хаан ширээ залгамжлах хунтайж таалал төгссөн тул дахин шинээр зарлах ёстой болно. Хэвлэлүүдийн бичиж буйгаар хаан Абдуллагийн дүү, Батлан хамгаалахын сайд хунтайж Салман угсаа залгамжлагчаар тодорч магадгүй байна. 1932-1953 онд хаан ширээнд сууж байсан Абдул Азиз хаан 20 гаруй хүүтэй. Тэр дундаас хааны хамгийн хайртай хатан Хасса бинт Ахмед Аль Судайригаас төрсөн долоон хүү улсынхаа хаан ширээг ээлжлэн залгамжилж байгаа юм. “Судайригийн долоо” гэгддэг Абдул Азиз хааны хөвгүүд улсынхаа хамгийн өндөр сэнтийд залардаг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
золоо
эвтэй байж эх орондол зөв гэсэн сонголтыг хийгээрэй. би л хувьдаа АН ыг сонгож байна
2012.06.17
2012.06.17
























