Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ залуу цагаачдыг эх орондоо үлдээхийг зөвшөөрлөө
Саяхныг хүртэл АНУ-д хууль бус цагаач нэрээр ажиллаж амьдарч байсан гадаад залуус АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн шинэ шийдвэрээр тус улсад ажиллах хууль ёсны зөвшөөрөлтэй болжээ. Насанд хүрээгүй буюу хүүхэд байхдаа АНУ-д ирээд таваас дээш жил амьдарсан16-30 насны залууст энэ хууль хамаарах аж. Өмнө нь, тэднийг эх орон руу нь албадан буцаадаг байсан бол одоо гадаадын авьяаслаг, чадвартай залуусыг эх орондоо үлдээх нь зөв гэдэг бодлогыг АНУ-ын засаг захиргаа барьж эхэжээ. Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг хэмээн ажиглагчдын үзэж буй энэ шийдвэрээр 800 мянган залуу Америкт ажиллаж, амьдрах эрхтэй болоод байгаа юм.  Тэдний дийлэнх нь Латин Америкийн орнуудаас ирсэн цагаач учир АНУ дахь испани гаралтай сонгогчдыг өөртөө татах нэг тактик болж байгаа юм. Сонгуулийн үр дүнд чухал нөлөөтэй испани гаралтай сонгогчдыг татахын тулд Б.Обама болон түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намын Митт Ромни нар маш их хичээж байгаа.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
buxel buten neg oron neg undestenees xamaarax gej aan. bud xezee xujaa nariin taliig zasax geed tsagaachilaliin xuulia zooloruulne geed guilgachin tsarailax bol doo
сайн сайхныг хүссэн хүн бүхэн өнөөдөр АНыг сонгоно гэдэгт итгэлтэй байна
ardchilsan namaa demjij bn
Хамгийн их уншсан