Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Долоон сартай жирэмсэн эмэгтэйд хүчээр үр хөндөлт хийжээ
Хятадын Шаанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийжээ. Хохирогч эмэгтэйг Фен Жианмей гэдэг, 23 настай, хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байжээ. Хятадын нэг хүүхэд бодлогын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүл 40 мянган юань буюу 6300 ам.доллар улсад төлөх ёстой. Гэтэл Фен Жианмейгийн гэр бүл хадам эхийнхээ хорт хавдрын эмчилгээг хийлгэх гээд энэ мөнгийг төлөх чадвар байгаагүй учир хотынх нь захиргаанаас үр хөндүүлэхийг шаардсан байна. Уг нь, Хятадын хөдөө нутгийн гэр бүлд анхны хүүхэд нь охин гарвал дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Фен Жианмейгийн том хүүхэд нь охин учир дээрх хуулийн заалтын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байжээ. Гэвч үр хөндөх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад 20 гаруй хүн авчирч, хүчээр эмнэлэг рүү авч явж, үр зулбуулах тариа тарьсан байна. Түүнийг эмнэлэгт аваачсаны дараа нүдийг нь боож байгаад үл мэдэгдэх цаасан дээр хурууны хээг нь даруулж авсны дараа үр хөнджээ. Энэ тухай мэдээлэл Хятадын интернэт сайтуудаар тарж, Фен Жианмейгийн дутуу гарсан хүүхдийн цогцосны зураг хүртэл олон нийтэд хүрсэн байна. Энэ явдал нэгэнт олон нийтэд мэдэгдсэн тул Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхныг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн шүүмжлэлийг намжаах гэхдээ Анкан хотын дарга Фенгийн гэр бүлээс уучлал гуйсан ч энэ хэрэг үүгээр өнгөрөхгүй нь бололтой. Интернэтээр хурц шүүмжлэл өрнөж, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Ер нь, Хятадад хоёр дахь хүүхдээ тээж буй эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндөх мэс ажилбарт оруулах явдал цөөнгүй байдаг гэлцдэг. Өнгөрсөн сард АНУ-аас улс төрийн орогнол хүсч, одоо Америкт ирээд байгаа Хятадын хараагүй хуульч Чен Гуанчен ийм хэрэг дээр түлхүү ажилладаг байсан юм. Тэрээр үр хөндүүлэх тариа хүчээр хийлгэсэн, мэс засалд орсон Шандон мужийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан шүүхэд хандсанаас болж долоон жил шоронд суусан юм.
Хэлж чаддаг бас хийж чаддаг хүмүүсийг сонгоно гэж би хувьдаа боддог. Батзандангийн хэлсэн үг, ардчилсан намын дэвшүүлж буй бодлого их таалагдлаа.
ardchilsan namiig demjij bgaa shvv
ардчилсан намыг сонгоорой, залуусаа. хүн шиг амьдарч, улс шиг хөгжье ардчилсан намыг сонгоорой, залуусаа. хүн шиг амьдарч, улс шиг хөгжье
ardchilsan namaa demjij bn
Хятадын Шаанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийжээ. Хохирогч эмэгтэйг Фен Жианмей гэдэг, 23 настай, хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байжээ. Хятадын нэг хүүхэд бодлогын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүл 40 мянган юань буюу 6300 ам.доллар улсад төлөх ёстой. Гэтэл Фен Жианмейгийн гэр бүл хадам эхийнхээ хорт хавдрын эмчилгээг хийлгэх гээд энэ мөнгийг төлөх чадвар байгаагүй учир хотынх нь захиргаанаас үр хөндүүлэхийг шаардсан байна. Уг нь, Хятадын хөдөө нутгийн гэр бүлд анхны хүүхэд нь охин гарвал дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Фен Жианмейгийн том хүүхэд нь охин учир дээрх хуулийн заалтын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байжээ. Гэвч үр хөндөх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад 20 гаруй хүн авчирч, хүчээр эмнэлэг рүү авч явж, үр зулбуулах тариа тарьсан байна. Түүнийг эмнэлэгт аваачсаны дараа нүдийг нь боож байгаад үл мэдэгдэх цаасан дээр хурууны хээг нь даруулж авсны дараа үр хөнджээ. Энэ тухай мэдээлэл Хятадын интернэт сайтуудаар тарж, Фен Жианмейгийн дутуу гарсан хүүхдийн цогцосны зураг хүртэл олон нийтэд хүрсэн байна. Энэ явдал нэгэнт олон нийтэд мэдэгдсэн тул Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхныг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн шүүмжлэлийг намжаах гэхдээ Анкан хотын дарга Фенгийн гэр бүлээс уучлал гуйсан ч энэ хэрэг үүгээр өнгөрөхгүй нь бололтой. Интернэтээр хурц шүүмжлэл өрнөж, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. 
Фен Жианмей үр хөндөлтийн дараа ухаангүй байх үед энэ зургийг авчээ
Ер нь, Хятадад хоёр дахь хүүхдээ тээж буй эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндөх мэс ажилбарт оруулах явдал цөөнгүй байдаг гэлцдэг. Өнгөрсөн сард АНУ-аас улс төрийн орогнол хүсч, одоо Америкт ирээд байгаа Хятадын хараагүй хуульч Чен Гуанчен ийм хэрэг дээр түлхүү ажилладаг байсан юм. Тэрээр үр хөндүүлэх тариа хүчээр хийлгэсэн, мэс засалд орсон Шандон мужийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан шүүхэд хандсанаас болж долоон жил шоронд суусан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Jargal
Mongolchuudaa ardchillig demjeerei
2012.06.17
2012.06.17
2012.06.17
2012.06.17
2012.06.17



















