Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан санхүүгийн үйлчилгээний нэг төрөл болох crowdfunding буюу хөрөнгө босгох үйл ажиллагааны талаар сурталчилж, энэ чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлэх санаачилга өрнүүлж байна. Иргэн бүр хуримтлалаа нэгтгэж, тодорхой том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой сангийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлээр боломж байгаа талаар мэдээлэл өгч, иргэдэд таниулан ойлгуулах санаачилга гарч байгаа нь манай иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээ хэдий ч, энэ сурталчилгааны хүрээнд бодитойгоор иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тусгай дансанд байршуулж байгаа, тодорхой активт байршуулж, захиран зарцуулна гэж олон нийтэд зарлаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болох юм.
Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх ажил үйлчилгээнд хамаардаг.
Олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх буюу crowdfunding хийх үйл ажиллагаа нь бусад улс орны хувьд тодорхой зохицуулалттай, эрх бүхий итгэмжлэлийн үндсэн дээр хийгддэг санхүүгийн ажил үйлчилгээ юм. Манай орны хувьд энэ төрлийн үйлчилгээ нь эрх зүйн хувьд хараахан зохицуулагдаагүй байгаа болно.
Иймд олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан санхүүгийн үйлчилгээний нэг төрөл болох crowdfunding буюу хөрөнгө босгох үйл ажиллагааны талаар сурталчилж, энэ чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлэх санаачилга өрнүүлж байна. Иргэн бүр хуримтлалаа нэгтгэж, тодорхой том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой сангийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлээр боломж байгаа талаар мэдээлэл өгч, иргэдэд таниулан ойлгуулах санаачилга гарч байгаа нь манай иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээ хэдий ч, энэ сурталчилгааны хүрээнд бодитойгоор иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тусгай дансанд байршуулж байгаа, тодорхой активт байршуулж, захиран зарцуулна гэж олон нийтэд зарлаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болох юм.Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх ажил үйлчилгээнд хамаардаг.
Олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх буюу crowdfunding хийх үйл ажиллагаа нь бусад улс орны хувьд тодорхой зохицуулалттай, эрх бүхий итгэмжлэлийн үндсэн дээр хийгддэг санхүүгийн ажил үйлчилгээ юм. Манай орны хувьд энэ төрлийн үйлчилгээ нь эрх зүйн хувьд хараахан зохицуулагдаагүй байгаа болно.
Иймд олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл



















