Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрдэнэтийн ДЦС-ийг өргөтгөх, шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Улсын Их хурлын эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 211, 464 дугаар тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Hunan Industrial Equipment Installation компанитай өнөөдөр гэрээ байгуулж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Hunan Industrial Equipment Installation компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын үсэг зурлаа. Энэ гэрээт ажлыг нийтдээ 53,8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байна.
Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулна.
Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5 - 3,0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох юм.
Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41,3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7,5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.
Монгол Улсын Улсын Их хурлын эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 211, 464 дугаар тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Hunan Industrial Equipment Installation компанитай өнөөдөр гэрээ байгуулж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Hunan Industrial Equipment Installation компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын үсэг зурлаа. Энэ гэрээт ажлыг нийтдээ 53,8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байна.Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулна.
Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5 - 3,0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох юм.
Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41,3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7,5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.
0 Сэтгэгдэл



















