Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Оросын Омск мужаас улаан буудай худалдан авах гэнэ

Монголд энэ зун ган болсноос ургацынхаа ихэнх хэсгийг алдсан. Омск мужийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Максим Чекусов монголын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийх үеэрээ үр тариа, хүнсний улаан буудай, тэжээлийн таримал нийлүүлэх тухай ярьсан байна. Харин муж хариуд нь Монголоос мах авах юм байна.
Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б.Лхагва “Энэ жил ган болж бид зарим газарт га-гаас ердөө 3-4 цт ургац хураасан. Одоо манай жилийн нийт хэрэгцээнээс 100-120 мянган тонн үр тариа дутаж байна. Ийм болохоор бид танай Омск мужтай хамтран ажиллах сонирхолтой байна” гэжээ.
Бидний хооронд газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байсан туршлага бий. Монголын талбайд омскийн таримлын сортууд ургаж байгаа, бас хөдөө аж ахуйн машин ч нийлүүлдэг.
Монголын тал болохоор Омскчуудад мах нийлүүлэх сонирхолтой байна. Ердөө гуравхан сая хүнтэй энэ улс 65 сая малтай. Монгол улс өнөөдөр Оросын бусад бүс нутагт хэдийнээ мах нийлүүлж эхлээд байгаа юм гэж Омск мужийн ХҮнс хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Монголд энэ зун ган болсноос ургацынхаа ихэнх хэсгийг алдсан. Омск мужийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Максим Чекусов монголын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийх үеэрээ үр тариа, хүнсний улаан буудай, тэжээлийн таримал нийлүүлэх тухай ярьсан байна. Харин муж хариуд нь Монголоос мах авах юм байна.
Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б.Лхагва “Энэ жил ган болж бид зарим газарт га-гаас ердөө 3-4 цт ургац хураасан. Одоо манай жилийн нийт хэрэгцээнээс 100-120 мянган тонн үр тариа дутаж байна. Ийм болохоор бид танай Омск мужтай хамтран ажиллах сонирхолтой байна” гэжээ. Бидний хооронд газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байсан туршлага бий. Монголын талбайд омскийн таримлын сортууд ургаж байгаа, бас хөдөө аж ахуйн машин ч нийлүүлдэг.

0 Сэтгэгдэл