Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34.5 километр төмөр зам ашиглалтад орлоо

Төмрийн хүдрийг 20 километрт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачдаг байсан үе ард хоцорлоо.

Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө -хоорондох 34.5 километр төмөр зам ашиглалтад орсон байна.  УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийж гурван сарын хугацаанд төмөр замыг барьж дуусгажээ.

Стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг бөгөөд жилд  6 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт дэвшүүлжээ. 230 сая тонн нөөцтэй тус ордын төмрийн хүдрээс  найман сая тонныг “Болд төмөр-Ерөө гол” компани борлуулахаар болсон байна.

Ингэснээр жилд 14 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор болж байна. 2011 онд  нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллартай тэнцэж дээд цэгт хүрч байсан бол өнөөдөр 36 ам.доллараар борлуулж буй юм. Үнэ буурсан энэ үед  төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллар байгааг бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан