Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Охид эмэгтэйчүүдийн УАШТ таван насны ангилалд үргэлжилж байна
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын шинэ улирлын 2 дахь тэмцээн болох охид эмэгтэйчүүдийн УАШТ энэ сарын 14нд эхлээд байгаа. Уг тэмцээн U-11, U-13, U-15, U-17, 18-аас дээш гэсэн нийт таван насны ангилалд 33 багийн тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эцсийн үр дүн 20ны өдөр тодорхой болох юм. Зарим насны ангилалд хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодорлоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээний охидын ангилалын хамгийн бага нас буюу 11 хүртэлх насанд нийт 4 баг оролцож тойргийн журмаар өрсөлдөж байна. Одоогийн байдлаар “Монголын тэмүүлэл” клүб 1 хожиж 1 тэнцсэнээр хэсгээ тэргүүлж байгаа бол “Сансар” клүб 3 оноотой удаалж байна.
13 хүртэлх насны ангилалд 6 баг оролцож хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас “Туулын Том Тулнууд” А хэсгийг тэргүүлж “Хараацай” баг удаалан хагас шигшээд шалгаран үлдлээ. Тэгвэл “B” хэсгээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын баг болох “Титэм Хужирт” 6 оноотой хэсгээ тэргүүлэн гарч хагас шигшээд “Хараацай” клүбийн тамирчидтай өрсөлдөхөөр болоод байна. “Монголын тэмүүлэл” харин “Туулын Том Тулнууд” багтай оноолт таарлаа.

Тэмцээний 15 хүртэлх насны ангилалд 7 багийн тамирчид оролцож байна. А хэсэгт “Титэм Хужирт” болон “Монголын тэмүүлэл” багийн охид тус бүр 2 тоглон 2 хожсоноор хэсгээс гарах нь нэгэнт тодорхой болсон. Одоо эдгээр багуудын хоорондын тоглолтын үр дүн хэсгийн тэргүүлэгч багийг шийдвэрлэх болно. “Баянзүрх дүүрэг” ба “Архангай” аймгийн багууд харамсалтай нь тэмцээнээ өндөрлүүлэх болоод байна. Тэгвэл нөгөө хэсэгт байдал тун сонирхолтойгоор үргэлжилж байна. “Хоромхон” клүбийн охид 2 тоглож 3 оноотой байгаа бол “Туулын Том Тулнууд” ердөө нэг тоглож 3 оноотой ижил бичигдэж байгаа юм. Сүүлийн тоглолтоо тэд “UB United” багийн эсрэг хийж хэсгээс тэргүүлж гарах давшилтаа хийх болно.

Ширүүн өрсөлдөөн үргэлж гардаг 17 хүртэлх насны ангилалд тус тэмцээний хамгийн олон буюу 10 багийн охид эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа. “А” хэсгийг одоогийн байдлаар “Хад” клүбийн тамирчид 6 оноотой удаалж байгаа бол “Баянзүрх” дүүргийн баг 5 оноотой “Дэрэн” клүбийн охид 4 оноотойгоор шил шилээ даран бичигдэж байна. Хад болон Баянзүрх дүүргийн багуудад одоо хэсгийн ганц тоглолт л үлдсэн. “B” хэсгийг “Монголын тэмүүлэл” 6 оноотой тэргүүлж “Дархан сити” 4 оноотой харин “ИНХ” болон “Туулын Том Тулнууд” гэсэн багууд ижил 3 оноотой 2 тоглолтын дараачаар хүснэгтийн дунд бичигдэж байна.
Тэмцээний хамгийн сүүлийн буюу 18-аас дээш насны ангилалд зургаан багийн эмэгтэй тамирчид 2 хэсэгт хуваагдлаа. Одоогийн байдлаар хагас шигшээд оролцох цорын ганц эрхийг “Арвис” багийн тамирчид аваад байгаа бол бусад 5 багийн хувьд тодорхой бус байна.
http://the-mff.mn

0 Сэтгэгдэл