Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт 31 настай, эрэгтэйн нүүр, баруун гар түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 1 нас 3 сартай, эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн байсныг ар гэрийнхэн нь ГССҮТ-рүү авч явсан байсан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт 4 настай, эмэгтэй хүүхдийн баруун гарын тохой түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл