Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр товлогдов

Л.Гансүх нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас болохоор тов гарлаа. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав хоног үргэлжилж өнгөрсөн есдүгээр сарын 21-нд шийдвэрээ гаргасан.
Шүүхээс Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан бөгөөд түүний ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж, ял оноогоогүй билээ. Шүүхийн дээрх шийдвэрийг Л.Гансүх нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Өнөөдөр тэднийг Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө бусад зүйлийг нуусан, 263.2-т зааснаар албан тушаалын гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан хэргээр ялласан анхан шатны шүүхийн шийдвэрийг магадлах юм. Шүүх хуралд таван өмгөөлөгч оролцох бол шүүгдэгчээр Л.Гансүх Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар оролцоно.
Давж заалдах шатны шүүх хурал болох гэж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт шүүгдэгч нарын өмгөөлөгч хэвлэлийн хурал зарласан ч, Б.Мөнгөнтуяагийн бие муудсан тул хэвлэлийн хурлыг хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл