Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Чингис хаан” дээрээ тамхины үнс хаяхыг хориглолоо

“Номин” их дэлгүүрт Чингис хааны товгор дүр бүхий үнсний сав худалдаалж байгаа талаар иргэдийн мэдээллийн дагуу ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд болон тус газрын улсын байцаагч нар хамтран шалгаж танилцаад худалдан борлуулахыг хориглосон байна.
Үндэсний бахархалт хүний дүр бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзсэн байна.

“Номин” их дэлгүүр ШӨХТГ-ын албан шаардлагыг хүлээн авч, уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан аваад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл