Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Зөрчлийг хөнгөн, ноцтой, маш ноцтой гэж ангилна

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1991 онд баталсан байдаг.Баталснаас хойш хэд хэдэн нэмэлт өөрчлөлт хийснээс,  2008 онд сүүлчийн нэмэлт өөрчлөлтийг уг хуульд оруулжээ. Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гомдол өдрөөс өдөрт нэмэгдсээр...  Хэдийгээр хяналт шалгалтын ажил хийгдэж, тодорхой хэмжээний захиргааны хариуцлага ногдуулж, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авдаг боловч, хэрэглэгчийн эрхийг хохироох явдал газар авсаар байна.
Хэрэглэгчийн эрхийг бодитойгоор хамгаалах нөхцөлийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулснаар бүрдүүлнэ гэж ШӨХТГ үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төсөл  боловсруулснаа ШӨХТГ-аас мэдээллээ.

Торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлнэ


Төсөл боловсруулахдаа  “Европын холбооны Монгол дахь Стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгох төслийн дэмжлэгийг авсан. Европын холбооны стандартыг Монгол Улсад нутагшуулах зарчмыг баримталсан.  Монгол Улс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хуультай болно. Хууль батлагдснаар, хэрэглэгчийг хохироох асуудал үлэмж буурна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд томоохон ахиц гарна” гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан онцоллоо.
Мөн тэрээр “Өнөөдрийн нийгэм эдийн засгийн харилцааг  зохицуулах шаардлагыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хангахгүй байна. Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хоорондын харилцаа тодорхойгүй. ШӨХТГ хяналт шалгалт хийж зөрчлийг тогтоож арилгуулдаг ч гэсэн хэрэглэгчийн хохирлыг хэрхэн барагдуулах, хэн хариуцлага хүлээх талын зохицуулалтгүй байдаг.
Мөн 2008 онд хийсэн өөрчлөлтөөртөрийн байгууллагуудын оролцоог алга болгосон. Бизнес эрхлэгчдийн хүлээх үүрэг тодорхой бус. Хэрэглэгчдийн хохирлыг газар дээр нь барагдуулах зохицуулалтгүй. Онлайн худалдаа, хэрэглэгчдэд урамшуулал болон бэлэг өгөх зэрэг шинэ төрлийн харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй. Шинэчилсэн найруулгын төсөлд, эдгээр харилцааг зохицуулахаар тусгалаа. Шинэ хуулийг баталснаар, төрийн бус байгууллагуудын оролцоо нэмэгдэнэ.  Мөн Засгийн газар болон харьяа агентлагын оролцоо эрх үүрэг нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа Хэрэглэгчийн тухай хуульд, иргэнийг 50 мянга, аж ахуй эрхлэгчийг 250 мянга хүртэлх төгрөгөөр торгодог. Гэтэл томоохон худалдаа үйлчилгээний газрууд хэрэглэгчийг хохироож, улмаар  торгууль төлдөг. Энэ торгуулийн хэмжээ зөрчлийг арилгах хөшүүрэг болж чадахгүй байна. Иймээс шинэ хуульд зөрчлийг хөнгөн, ноцтой, маш ноцтой гэж ангилж байгаа” гэв.
Т.Аюурсайхан  дарга “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд хэрэглэгчийн боловсрол чухал үүрэгтэй. Тиймээс Хэрэглэгчийн боловсролын асуудалд  Засгийн газраас анхаарал хандуулахаар  хуульд тусгасан” гэлээ.

Сууц өмчлөгдийн холбооны үйл ажиллагааг цэгцэлнэ


СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Хэрэглэгчид СӨХ-ны талаар ШӨХТГ-т хамгийн их гомдол гаргадаг. СӨХ-ны асуудлаар 800 оршин суугчтай  уулзаж 3000 гаруй нийслэлийн иргэнээс утсаар санал асуулга ШӨХТГ авсан. Мөн 30 гаруй СӨХ-нд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эрхзүйн орчин дутагдалтай,  СӨХ-ны удирдлагын томилолт асуудалтай, барилгын компаниуд СӨХ-г ихээр байгуулах болсон зэрэг зөрчил илэрсэн. СӨХ-ны үйл ажиллагаа нь оршин суугчдын сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдсэн зорилгоос хазайж, ашгийн төлөө болж хувирсан байдал газар авсан байна  гэж ШӨХТГ мэдээллээ.
Мөн ШӨХТГ-аас нэмж  СӨХ өөр байгууллагад элсдэг. Улмаар иргэдээс төлбөр хураамж татаж өөр байгууллагад шилжүүлдэг. Тэр ч байтугай улс төрийн үйл ажиллагааг дэмждэг байгууллага болжээ. СӨХ нь оршин суугчдын оролцоогүйгээр, дур мэдэж  төлбөр тогтоодог. Зарцуулалтын тайлангаа тавьдаггүй явдал газар авсан. Шинэ хуульд, СӨХ-ны удирдлагыг иргэдийн саналаар сонгох, төлбөр тогтоох аргачлалыг тусгасан. Мөн СӨХ-ны үйл ажиллагааны ерөнхий журмыг хуульчилна. Дүүргийн Засаг дарга нар СӨХ-г бүртгээд зогсохгүй, хяналт тавих, хариуцлага тооцох, иргэдийн санал гомдлыг барагдуулах чиглэлээр ажиллахаар шинэ хуульд заасан. Оршин суугчдыг хохироосон СӨХ-ны удирдлага хариуцлага хүлээж, өөрийн эд хөрөнгөөр хохирлыг барагдуулах хуулийн өөрчлөлт хийснээр СӨХ-ны үйл ажиллагааг цэгцэлнэ. СӨХ-д ногдуулдаг торгуулийн арга хэмжээ 100-120 мянган төгрөг юм. Энэ хэмжээг нэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор хуулийн төсөл боловсруулсан гэлээ.  
Шинээр боловсруулсан хоёр хуулийн төслийг  эрх бүхий хууль санаачлагчдад удахгүй гардуулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан