Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Гранд Повер”-ын Нүүрсний хийн үйлдвэрийн ослыг шалтгаан тодорхойгүй байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Гранд Повер”ХХК өнгөрсөн жил нүүрсний хийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулснаа Аж үйлдвэрийн яаманд албанд албан ёсоор мэдэгдсэн байдаг. Үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард “Гранд Повер” ХХК-ийн захирал Ж.Очир ярихдаа “ Нүүрсний хий болон байгалийн хий үйлдвэрлэнэ. Түүхий эд, технологи бас мэргэжилтнүүд нь байна. Бид дотооддоо хийгээ үйлдвэрлээд хэрэгцээгээ хангаад явах бүрэн боломжтой. Дотооддоо нүүрс хийжүүлэх үйлдвэр бариад ашиглалтанд оруулбал  нэг шоо метр нүүрсний шатдаг хий 100 төгрөг болно” хэмээн бахархаж байсан билээ. Тус компани нүүрсний хийн үйлдвэрээ өөрсдийн хөрөнгөөр  өнгөрсөн оны есдүгээр сард барьсан аж. Цагт 2 тонн нүүрсээр 2000 шоо метр, жилд 20 сая шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын айлуудыг хийгээр хангахад 500 сая шоо метр байгалийн хий шаардлагатай гэсэн дүн байдаг гэхээр “Гранд Повер”-ийн нүүрсний хийн үйлдвэр нь маш жижиг хэмжээний үйлдвэр гэж ойлгож болох юм. Хэдийгээр зөвхөн өөрийнхөө дотоодын хэрэгцээг тус компани хийгээр хангаж байсан ч Цэвэр агаар сангаас дэмжин Хилийн цэргийн 151 дүгээр ангид нийлүүлэх болсон байна.

Одоогоор үйлдвэр хүчин чадлаасаа шалтгаалж 151 дүгээр ангийн нам даралтын гурван зуухыг л хангаж байсан гэнэ.  
Нүүрсний хийгээр айл өрхийг халаахад агаарт ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл нь гэрийн яндангаас нүүрс түлж гарсан утаанаас 43 дахин бага, хүхэрт устөрөгч нь 1,1 дахин бага байгааг агаарын чанарын албанаас тогтоосон байгаа юм.

Гэхдээ гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхийн тулд үйлдвэрээ өргөтгөх, эрхзүйн орчноо бүрдүүлэх,  аюулгүй ажиллагааг мөрдөх зэрэг ажлыг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг тус компанийн менежер хэвлэлд өгсөн яриандаа онцолж байсан юм.
Үнэхээр энэ технологийг нүүрс түүхийгээр хэрэглэхээс дэлхий нийтээрээ татгалзаж байгаа өнөө үед монголчууд нутагшуулах ёстой юу гэвэл тийм. Хамгийн гол нь технологи цаг мөчтэй уралдан хөгжиж байгаа өнөө үед бид хоцрохгүй алхах ёстой. Гэвч өнгөрсөн баасан гаригт болсон эмгэнэлт явдал технологийг эргэн харах, аюулгүй ажиллагааг зайлшгүй хангах дүрэм журмыг яаралтай боловсруулах шаардлагатай гэдгийг албаныхан болоод үйлдвэрлэгчдэд хатуухан санууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээллийг эхлээд сонирхоё. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Гранд повер” ХХК-ийн хашаанд хүн угаартсан байна гэсэн дуудлагыг иргэн Энхбат 94361845 дугаарын утсаар 10:08 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Гранд повер” ХХК-ийн нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн хөдөлгүүрийн өрөөнд 2.5 метр гүн нүхэнд хий алдагдаж, 39, 23, 24 настай гурван хүн нас барсан, 22-46 насны 8 иргэн угаартсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж байна гэжээ.

Ослын газарт ажилласан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын Улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас, дахиж аюул осол гаргахгүй байх талын арга хэмжээг авсан. Нас барсан хүмүүсийн мэдээлэл манайд ирээгүй,  Цагдаагийн газарт байгаа. Ослын шалтгаан тогтоогдоогүй байна. Биднийг очиход хамгаалалтын бүс тогтоож, дотогш нэвтрүүлээгүй. Тухайн орчинд тархсан хийн хэмжээнд Онцгой байдлын газар хэмжилт хийсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага оногдсон чиг үүргийн дагуу хий алдах явдлыг зогсоох арга хэмжээг авсан. Ингэснээр, хүн угаартах нөхцөлийг арилгасан. Осол болсон газрыг Цагдаагийн хамгаалалтад авсан байсан. Хүний амь нас эрсэдсэн осол болохоор өмнөх  ослуудаас нөхцөл байдлын хувьд өөр учир биднийг дотогш нэвтрүүлээгүй” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан