Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
МИ-8 нисдэг тэрэг осолдож, нэг хүн нас барав
МИ-8 нисдэг тэрэг өчигдөр Налайхад осолдож, нэг хүн нас барж, 10 хүн гэмтэл бэртлийн улмаас Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт хүчний 337 дугаар ангид харьяалагдах энэхүү нисдэг тэрэгний осол чухам ямар шалтгааны улмаас хөөрч, ийн осолдох болов гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус анги нь өглөө оройдоо төлөвлөгөөт нислэг хийдэг байсан хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Нийслэлийн онцгой байдлын албанд 20.30 цагт ослын талаарх дуудлага ирж, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид очсон байна. Ослын газар их хэмжээний гал гарсан тухай тухайн үйл явдлын гэрчүүд өгүүлж байна.
Ослын улмаас гэмтэж яаралтай хагалгаанд орсон цэргийн албан хаагчдын биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээллийг Цэргийн төв эмнэлгээс өгсөн байна.
МИ-8 нисдэг тэрэгний томоохон осол өмнө нь хэд хэдэн удаа гарч, олон хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр ч халуун хэвээрээ байгаа юм. 2001 онд Увс аймагт осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг болон НҮБ-ын мэргэжилтнүүд, Япон болон Монголын сэтгүүлчид амь үрэгдсэн.
2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой хээрийн түймрийг унтраахаад Хилийн цэргийн МИ-8 нисдэг тэргээр Онцгой байдлын газрын шүхэрчин гал сөнөөч нийт 22 бүрэлдэхүүнтэй баг шингэн ойд осолдож, 15 хүн амиа алдсан.
Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Батаа үнэг хөөсөн нэрээр МИ-8 нисдэг тэрэг унагасан хэрэг гэх мэт Социализмын үед Орост үйлдвэрлэгдсэн энэхүү техниктэй холбоотой ослын тоо зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл