Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шөнө босч юм иддэг үү, маш муу гэнэ шүү

Шөнө дунд, ер нь шөнө хагасалж юм идэх нь зөвхөн биеийн галбирт ч биш, харин бүр тархинд муугаар нөлөөлж ой санамжийг муутгадаг гэж eLife сэтгүүлд бичжээ.
Гарвал судлаач Дон Ло түүний хамтрагч Калифорнийн их сургуулийн эрдэмтэд шөнийн амьдралтай хулганын нэг хэсгийг хоёр долоо хоногийн туршид оройн 22,00 цагаас шөнийн 03 цаг хүртэл хооллож, харин нөгөө хэсгийг нь өглөөний 09,00 цагаас хойш хооллож туршжээ.
Хоёр хэсгийн хулганууд хоногт ижил цагаар унтаж байсан ч гэсэн шөнө хооллодог хулганууд нойронд муу болж эхэлсэн байна. Үүнээс гадна хоногийн дэглэм нь өөрчлөгдөн, уураг боловсруулах, сурах чадвар муудаж эхэлжээ. Аажимдаа шөнөөр хооллодог хулганууд ой санамжийн чадвар нь муудсан байна.
Шөнөөр хооллох нь хүний эрүүл мэндэд хэр хүчтэй нөлөөлөхийг одоохондоо яг тодорхойлоогүй байна гэж Ло хэлжээ. Гэхдээ л шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс сэтгэхүйн бодлогыг муу боддог нь тогтоогдсон зүйл.
Хоногийн хэмнэл нь зөвхөн гэрлийн өөрчлөлт биш бас хөдөлгөөн, улмаар хүнсний бүтээгдхүүн доторхи химийн бодисыг тодорхойлдог гэдгийг эрдэмтэд 2014 онд тогтоосон юм. Японы Ямагучи их сургуулийн доктор Макото Акаси амьд хулганын тодорхой эсүүдэд шинжилгээ хийгээд зарим эсүүд дэх инсулин нь хоногийн хэмнэлээр өөрчлөгдөн хөдөлж байгааг туршилтаар тогтоосон юм. Ийм байдлаар хүний организм “ходоодны цаг”-аар хоол хүлээн авах нь өөрчлөгдөж энэ нь хоол боловсруулах ажиллагаанд нөлөөлдөг гэнэ.

0 Сэтгэгдэл