Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Адууны шир экспортлож эхэллээ
Засгийн газар оны өмнө хуралдан түүхий арьс, шир тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн.

Адууны ширний экспортын гэрчилгээ олгоход ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” дараах мэдээллийг хүргэж байна.
Үүнд:
1. Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн талаархи мэдээлэл, боловсруулалтын байдал, савлалт, хаяг, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа, тээврийн хэрэгслийн төрөл, сери дугаар, замын чиглэлийг тодорхой бичсэн байх/
2. Худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ, түүнтэй адилтгах бичиг баримт
3. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Бодис, бараа, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэл
5. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн
6. Амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг /инвойс, сав, баглаа боодлын мэдээлэл/
7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Экспортын гэрчилгээний үнэ/
Манай улс 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адуу хүнсэнд хэрэглэн ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж байсан. Харин 2014 оны эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэсний дөнгөж 65,4 мянга буюу 29 хувийг нь экспортлосон статистик мэдээ гарчээ.

0 Сэтгэгдэл