Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Бид нэг гэр бүл” аянд Дорноговийн залуус нэгдэж эхэллээ

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан спортын мастер Батцэнгэлийн Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж гэр бүл, найз нөхөд, баг, хамт олон нь “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд Б.Батхишигийн төрсөн нутаг Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбоо санаачлан өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн харьяа албан байгууллагын дунд сагсан бөмбөгийн хандивын тоглолт зохион байгуулжээ. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн төрөлд “Сайншанд” вагон ашиглалтын депогийн I баг алтан медаль хүртэж, ШШГГ, Аймгийн цагдаагийн газрын хамт олон удаалсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Дорноговь аймгийн II дунд сургуулийн баг тэргүүлж, Ардчилсан залуучуудын холбоо мөнгөн медаль, “Сайншанд” өртөөний баг хүрэл медаль хүртжээ. Тэмцээний орлогоос нийт 1 сая 850 мянган төгрөг цуглуулсан бөгөөд өчигдөр Б.Батхишигийн “Хаан” банкны 5360254652 дансанд шилжүүлжээ. Дашрамд сонирхуулахад, “Сайншанд” өртөөний татах хэсгийн “Татах хүч” хамтлаг хандивын аянд нэгдэж энэ сарын 16-нд аймгийн Хүүхдийн ордонд мөн хандивын тоглолт зохион байгуулахаар зэхжээ.
“Бид нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж бидний анд найз Б.Батхишигт туслахыг хүссэн хэн бүхэн "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг, "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг дансанд хандив өргөх боломжтой.
пэйс хуудас
https://www.facebook.com/%D0%91%D0%B8%D0%B4-%D0%BD%D1%8D%D0%B3-%D0%B3%D1%8D%D1%80-%D0%B1%D2%AF%D0%BB-940839939297072/?ref=bookmarks

0 Сэтгэгдэл