Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
Алтан цомын барилдаанд Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Л.Баатар: Монголын цагдаа ажлаа мэддэг, хийж чаддаг бол энэ хэрэг илэрнэ
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Хэрэг хуучирдаггүй” гэдэг. Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээний томоохон сайтуудаар “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хөрөг нэвтрүүлгийн хар дүрс цацагдаж, олон нийтийн дунд ойлгомжгүй бас тааварлашгүй нөхцөл байдал үүсгэсэн. “Херо” энтертайнментын архивын дүрс хулгайд алдагдсан эл хэргийг тал бүрээр тайлбарлаж, улс төржүүлэх нь ч цөөнгүй байна. Ямартай ч, “Херо” энтертайнментын захирал, найруулагч Л.Баатар энэ тухай албан ёсоор мэдэгдэл хийж хэвлэлийнхэнтэй уулзсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон нэвтрүүлгийн хар дүрс цацагдаад удаагүй байна. Таны зүгээс энэ хэргийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн улсын архивт хүлээлгэн өгөх гэж байсан нэвтрүүлгүүдээс дүрс алдагдаж улмаар цахим ертөнцөд тарсан. Бид өдий хүртэл олны танил 50 орчим эрхмийн тухай хөрөг нэвтрүүлэг хийсэн байна. Одоо өвөрмонголчуудын төлөөллөөс нэвтрүүлэгтээ оруулахаар зураг авалт эхэлчихсэн явж байна. Сайны хажуугаар саар мундахгүй юм, саяхан манай нэвтрүүлгийн архиваас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн болоод бас бус бичлэгүүд алдагдсан. Би хувьдаа үүнийг маш өндөр зохион байгуулалттай, мэргэжлийн ажиллагаа гэж ойлгож байна. Дүрс цацахдаа хийсэн монтаж, тайлбар зэргийг харахад ч мэргэжлийн хүмүүс ажилласан нь анзаарагдаж байна. Мэдээж улсын архивт хүлээлгэн өгөх гэж байсны хувьд дүрсүүд манай серверт хадгалагдаж байсан. Серверийн хувьд хэр баргийн хүн нэвтэрчихдэггүй, өндөр хамгаалалттай сервер. Тиймдээ ч энэ хэргийг надад өстэй, магадгүй Баатарыг ганц чадчихъя, хорлочихоё гэсэн хэсэг бүлгийн хийсэн ажил биш, харин ч мэргэжлийн бүлэглэл хийжээ гэж дүгнэхэд хүрч байгаа юм.
-Нэвтрүүлгийн дүрс хэдий хугацаатай байсан юм бол?
-Телевизийн нэвтрүүлэг тэр дундаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүний сэтгэл рүү гүн гүнзгий өнгийх зорилготой, уран сайхны тавилттай нэвтрүүлэг учир нэг удаагийн нэвтрүүлэг хийх процесс удаан үргэлжилдэг. Бид 20-30 цагийн зураг авалт хийж байж 2-3 цагийн нэвтрүүлэг гаргадаг. Ингэж байж оролцогчийнхоо сэтгэлийг нээж яриа гардаг. Энэ бүх үйл явцыг найруулагчийн хувьд би удирдан чиглүүлж, ямар асуулт тавихаас авахуулаад бүхий л тал дээр нь анхаардаг. Тиймдээ ч хоёр хөтлөгч бол нэг ёсны дүр, нэвтрүүлгийн хөтөч юм. Хэрэв, хулгайд алдагдсан бичлэгийн агуулга, оролцогч болоод хөтлөгчийн асуулт, байр суурь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол энэ нь цэвэр найруулагчийн буруу.
Хэвлэл мэдээллийнхэн сайн мэдэх байх, сонин сэтгүүл ч бай телевизийн нэвтрүүлэг ч бай ярилцагч, сэтгүүлч, найруулагч хооронд маш том итгэлцэл бий болж байж сая зорилгодоо хүрдэг. Нуулгүй хэлэхэд энэ итгэлцлийг эвдэж, дүрс алдагдахад хүргэсэн хариуцлагагүй байдлаа “Херо” энтертайнмент болон найруулагч миний бие хүлээн зөвшөөрч үзэгч олон болоод Энхбаяр гуай, түүний гэргий Цолмон эгч, нэвтрүүлгийн хөтлөгч Лхагвасүрэн ах, Анужин нараас албан ёсоор уучлал гуйж байна.
-Бичлэгүүдийг танайхаас улс төрийн зорилгоор цацаж байна гэсэн хардлага нийгэмд бий болоод байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ тухайд би ний нуугүй хариулмаар байна. Би улстөрч биш, улс төрд орохгүй. Миний хувьд телевиз, киноны салбартаа насан туршдаа хүчин зүтгэнэ. Энэ миний ертөнц. Тиймээс нэгэн насаа, ухамсарт амьдралаа зориулж буй үнэт зүйлээ ганц удаагийн эфир цацаж үгүй хийхгүй. Тэгээд ч 100 эрхмийн 50 нь цаана нь хүлээж байна. Тиймээс, манай зүгээс ямарваа нэгэн улс төрийн зорилгоор, хэн нэгний эрх ашгийн төлөө ийм үйлдэл хийнэ гэж байхгүй. Тиймдээ ч бид эл хулгайн хэргийг Монголын хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага мөн Оюуны өмчийн газарт өргөдөл гомдлоо явуулсан, одоо шалгагдаж байгаа.
-Таны зүгээс хулгайн хэрэгт сэжиг таамаг дэвшүүлж байгаа юу. Мөн дүрсүүд яг хэдийд алдагдсан тухай тодорхойлсон уу?
-Яг таг тогтоогоогүй ч сар юм уу сар гаруйн өмнө алдагдсан болов уу хэмээн таамаглаж байна. Хууль журмынхаа дагуу шалгагдаж буй хэрэгт бидний зүгээс сэжиг таамаг дэвшүүлээд байх нь илүүц болов уу. Монголын цагдаа ажлаа мэддэг, хийж чаддаг бол энэ хэрэг илэрнэ. Угаас, цахим ертөнцөд үйлдэгдэж буй гэмт хэрэг хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Би хувьдаа Монголын төр, цагдаа тунгалаг байгаа гэдэг итгэж байна.
Юу ч гэмээр ч юм дээ, жирийн л нэг хөрөг нэвтрүүлгийн архивыг хулгайлж түүгээрээ улс төр хийж, ард түмэн, үзэгч олны хандлагад нөлөөлөхөөр оролдож байгаа нь Монголын улс төр хэр доошоо орсныг илтгэж байна. Үнэндээ манай улс төр гүнзгий жалганы ёроолд шавар шавхайтай хутгалдаж байна. “Херо” энтертайнмент бол улс төрийн студи, редакци биш. Бид улс төртэй холбоотой ганц л нэвтрүүлэг хийсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгуулийн өмнө хийгдсэн нэвтрүүлэг. Улстөржүүлж харах юм бол энэ нэвтрүүлэгээс өөр юм байхгүй.

-Дүрснүүдийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдал ямар байсан тухай?
-Яахав, Монголынхоо нөхцөлд хамгийн найдвартай, аюулгүй системээр хамгаалж байсан. Гэсэн хэдий ч хулгайч нэвтэрч чадлаа. Энд дахин хэлье, жирийн нэг хакер, программист эсвэл хэсэг бүлэг хүмүүс нэвтэрчихэж чадахааргүй систем. Тиймдээ ч дээр хэлсэнчлэн мэргэжлийн өндөр түвшинд, нарийн зохион байгуулалттай хийгдсэн бүлэглэлийн халдлага. Хулгайн хэрэгт 2-3 янзын мэргэжилтэн оролцсон гэж үзэж байна. Ер нь, Энхбаяр гуайн нэвтрүүлгийн зураг авалт эхлэхээс аваад дуусах хүртлээ маш их дарамттай байсан. Ялангуяа уран бүтээлчид тэр дундаа хоёр хөтлөгчид их дарамт байсан. Мөн нэлээн нэр нөлөө бүхий улс төрийн хүрээний хүмүүс ч над руу ярьж дарамталж байсан тохиолдол бий. Одоо харахад улс төрийн агуулга багтаасан нэвтрүүлгийн дүрс хулгайлж цацаж байгаа нь маш муухай бүдүүлэг, арга ядсан нэгний хийж буй ажил юм даа. Эцсийн эцэст энэ бол оюуны өмч шүү дээ.
-Зөвхөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичлэг алдагдсан хэрэг үү. Файлуудаа тусад нь хадгалдаг биз дээ?
-Бидний мэдэж буйгаар Энхбаяр гуайн бичлэг алдагдсан. Мөн Зориг агсны тухай баримтат кино хийж байсан юм. Энэ кино талдаа орчихсон, дүрс, зураг хөрөг, сонины хайчилбар тэргүүтэй баримт сэлтийг тусад нь хадгалж байсан нь хамт алдагдсан.
-Энэ үйл явдлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбож ойлгож буй нь бий. Та энэ хүнтэй ямар холбоотой вэ?
-Баттулга гишүүн бид хоёр адилхан зураачид. Түүнчлэн, дээр үеэс хоёр биенээ мэдэх ах дүү нар. Энэ хүнтэй би зүгээр л адилхан уран бүтээлчдээс гадна ах, дүүгийн харилцаатай. Энэ удаагийн хэрэгт энэ хүн ямар ч хамааралгүй. Нэвтрүүлэгтэй ч тэр мөнгө төгрөг, бизнесийн холбоо байхгүй. Мөнгө төгрөгөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол итгэлцэл, нөхөрлөл. Бид хоёрын дунд ийм л зүйл байдаг.
-Зарим дүрсэнд нэвтрүүлгийн оролцогчид камер бичээгүй байгаа хэмээн ойлгож ярьсан удаа байсан. Энэ найруулагчийн шийдэл үү?
-Яахав хар дүрс буюу албан ёсны дүрс бичигдээгүй үед бид камераа унтраадаг. Гэвч хэдэн цагаар тасралтгүй бичлэг хийж, яриа хөөрөө авч байхдаа камераа мартах үе ч байдаг. Ганц нэг тийм дүрс байсныг хулгай хийсэн хүмүүс соргогоор ашиглаж, монтаж хийн цацсан. Эдгээр дүрсийг устгаагүй нь бидний буруу. Гэхдээ нөгөө талаас зөвөөр ойлгох хэрэгтэй л дээ. Энхбаяр гуайн эхнэр Цолмон эгч өөрийнхөөрөө, ний нуугүй ярьсан. Магадгүй нэвтрүүлэгт ороогүй бодит үнэн тэр дүрсэнд үлдсэн.
-Дүрсийг магадгүй танайхнаас, дотроосоо гаргасан байх магадлал бий юү?
-Би хэлж мэдэхгүй шүү дээ. Ямартай ч би хамт олондоо итгэдэг. Энэ нэвтрүүлэг, уран бүтээл бол бидний үнэт зүйл, итгэл үнэмшил. Тиймээс би урьдаар хэн нэгнийг хилс хэрэгт гүтгэх, хардаж сэрдэхийг хүсэхгүй байна. Дээр хэлсэнчлэн, Монголын төр, хууль цагдаа тунгалаг байгаа бол хэрэг илэрнэ. Мэдээж олон нийт элдэв таамаг дэвшүүлж л байна. Манай нэг хөтлөгч намын харьяалалтай. Тиймдээ ч нэвтрүүлэг хийж байх үед дарамт шахалт ирж байсан. Энэ мэт хэрэгтний тухай хэн ч элдэв таамаг дэвшүүлж болох шүү дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орсон нэвтрүүлгийн хар дүрснээс гадна бусад улс төрийн хүрээнийхний бичлэг алдагдсан байж болох уу?
-Сайн хэлж мэдэхгүй ч дүрс бүр тус тусдаа функт болон хадгалагддаг. Нэвтрүүлэг хийсээр Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдож байсан хүмүүст миний зүгээс хүсэлт тавьсан. Ганцхан Багабанди гуай хүндэтгэх шалтгааны улмаас түр татгалзсан. Ерөнхийлөгч нарын нэвтрүүлгийн дүрс нэг функтэд хадгалаатай байдаг. Тиймээс Энхбаяр гуайгаас гадна бусдынх нь дүрс алдагдсан байхыг үгүйсгэхгүй.
-Дүрс алдагдсаныг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлэхэд нь мэдсэн үү?
-Тэгсэн, “youtube.com” болон “facebook.com” сайтаар цацагдмагц нь л мэдсэн.
-Дүрс хулгайлсан этгээд фэйсбүүкт “Ил товчоо” нэртэй хуудас нээж хулгайн бичлэгүүдийн нийтэд түгээж байгаа. Мөн “youtube.com” сайтаар ч цацаж байна. Эдгээр бичлэгүүдийг оруулж буй хаяг, байршлаар нь хөөж тогтоох боломж хэр байгааг судалж үзэв үү. Бүс орон нутаг, магадгүй гадаад улс орноос оруулж байгаа эсэхийг тогтоож болох байх?
-Анх дүрс түгэж эхэлсэн цагаас л 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг энэ тал дээр ажилласан. Бид “youtube.com” руу ч холбогдож устгуулсан. Хэчнээн устгавч төд удалгүй өөр хаягаас дахиад оруулсан. Бид фэйсбүүк рүү хоёр ч удаа мэдэгдэл явуулсан.
-Өнөөдрийн хэвлэлийн хуралд яагаад ганцаараа ирсэн юм бэ. Магадгүй хоёр хөтлөгчийн нэг нь ч юм уу хамт ирэх байх гэсэн хүлээлт байлаа?
-Би өмнө нь хэлсэн нэвтрүүлгийн агуулгатай холбоотой бүхэн найруулагчийн буюу миний шийдэл. Өнөөдрийн хуралд хариуцлага алдаж дүрсээ хулгайд алдсаны хувьд би өөрөө ирлээ.
-Бичлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан, муулсан юм байхгүй харин ч эсэргээрээ байгаа. Үүнийг үзсэн хүмүүст хар төрөх нь гарцаагүй байх?
-Тэгэж хар төрүүлэхээр л хийсэн процесс шүү дээ. Хулгайлсан зорилго нь ч тийм, хийсэн монтажийг нь ч хар л даа. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг иргэд хэрхэн хүлээн авч байгаа мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд ямар байр суурьнаас хандаж байгааг соргогоор анзаарч төөрөгдүүлэхээр монтаж хийсэн хэрэг. Эцэст нь хэлэхэд энэ бүхэнд хэн нэгнийг хутгах гээд байх хэрэггүй. Үнэн мөнийг цаг хугацаа харуулна. Хэрэг хуучирдаггүй гэдэг, хэзээ нэгэн цагт хулгайч ил болно. Тэр болтол хэн ч хэн нэгнийг яллах эрхгүй.

0 Сэтгэгдэл