Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЭМСЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахараг хүлээн авч уулзаж, 2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Уулзалтаар С.Ламбаа Монгол Улсын Засгийн газрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласныг дурдаад Монгол Улс Мянганы хөгжлийн эхийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрсэн орон гэж үнэлэгдэхэд НҮБ-ын Хүн амын сангийн техникийн болон санхүүгийн туслалцаа дэмжлэг маш их байсан гэдгийг онцлов.
Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахара оны эхэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэж байгаа болон 2017 оноос эхлэн хэрэгжих таван жилийн хөтөлбөрт өсвөр үе, залуучуудын тусламж, үйлчилгээнд илүүтэй анхаарч ажиллана гэдгийг мэдэгдлээ.
Мөн энэ онд эрүүл мэндийн салбарт нийт 240 орчим сая төгрөгийн төсөв бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу талууд гарын үсэг зурахаар болов.

0 Сэтгэгдэл