Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Өргөдлийн байнгын хороонд Баянхонгор, Дорноговь аймгийн 54 иргэнээс уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг хангалттай бүрэн мэдээллээр хангахгүй байна гэсэн өргөдөл ирүүлжээ.
Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаад иржээ. Ажлын хэсгээс Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдээс ирүүлсэн өргдөлд тусгасан заалтуудыг нарийвчилан тусгах шаардлагатай хэмэн үзсэн байна.
Хуралдааны үеэр байнгын хорооны дарга О.Баасанхүү Хууль бус лиценз хичнээн байдаг талаар тодруулсан. уг асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хууль бус тусгай зөвшөөрөл олгогдоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээн хариулав.
Ийнхүү санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл