Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баррель нефть 25 доллар болно гэж Оросын хадгаламжийн банк үзэж байна
Энэ 2016 онд баррель нефтийн үнэ 25 доллар болтлоо буурна гэж ОХУ-ын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф мэдэгджээ. Түүнийхээр бол харин ийм доод үнэ нэг их удаан тогтохгүй гэж байна.

“Одоо нефтийн зах зээл дээр болж байгаа санхүүгийн том тоглоом ямар нэг зааг хязгаар хүртэл үргэлжилнэ. Би тийм ч гутрангуй хүн биш болохоор баррель нефть 30 долларын түвшинд нэг их удаан байхгүй” гэж Греф тэмдэглэсэн байна.
“Бид  30 долларын үнэ гэж тооцоолж байсан юм, гэхдээ энэ нэг их бодитой биш. Бид одоо бүр баррель нь 25 доллар болох байх гэсэн таамаглалтай сууж байна. Энэ бол хэцүү шүү. Гэхдээ энэ нь хэдйи болтол хадгалагдах вэ гэдгээс л шалтгаална. Хэрэв удах юм бол эдийн засагт хүндээр тусна. Удаан гэдэг чинь  хагас жил, бүтэн жил гэсэн үг.

Байгууллагууд, санхүүгийн тогтолцоо, эдийн засагт ямар үр дагавр авчрах бол” гэж Хадгаламжийн банкны тэргүүн хэлсэн байна.

Грефийн хэлж байгаагаар бол Urals  маркийн нефтийн үнэ баррель нь 30 доллараас доош унах нь ойлгомжтой гэнэ.  “Энэ бол бодитой уналт. 30-28 доллар бол байж болно” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан