Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Ц.Туваан: 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдийн мөнгийг ямар ч саадгүйгээр олгоно
Монголын төр 2012 оноос эхлэн хүүхэд бүртээ 20 мянган төгрөг олгосоор гурван жил болоод буй. Гэвч энэ жилийн төсөв хэлэлцэх үеэр эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгохоос татгалзан, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт бүртгэлтэй өрхийн хүүхдэд олгох нь зүйтэй хэмээн үзэн хуульчилж, төсөвт 144 тэрбум төгрөг суулгасан. Нэгэнт шийдвэр гарсан учраас 630 гаруй мянган хүүхэд энэ сарын 20-доос эхлэн хүүхдийн мөнгөө авч, 18-20 дугаар бүлгийн өрхийн хувьд энэ сэдэв хаагдсан байсан юм.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү шийдвэрийг ахин нягтлахыг Засгийн газар, УИХ-д анхааруулснаар хүүхдийн мөнгийг бүлэг харгалзахгүй олгох нь зүйтэй гэсэн нэгдмэл шийдвэрт хүрээд байна.
Тиймээс УИХ-ын 103 дугаар тогтоолыг өөрчлөх шийдвэрээ Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа. Ер нь цаашид хүүхдийн 20 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваантай ярилцлаа.


-Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-доос хойш олгож эхэлдэг. Энэ сарын хувьд яг хэчнээн хүүхэд хуулийн дагуу мөнгөө авах боломжтой байна вэ?
-2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Төсвийн тухай хууль батлагдахад УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Өрхийн мэдээллийн сангийн 1-17дугаар бүлэгт бүртгэлтэй өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгийг нь үргэлжлүүлэн олгохоор заасан. Тогтоол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр хуульчилсан учраас яг өнөөдрийн хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 1-17 бүлгийн өрхийн хүүхдүүд мөнгөө үргэлжүүлэн авна. Энэ мөнгө бол тасалдахгүй. Хэрвээ 1-17 бүлэгт бүртгэлтэй л бол нэгдүгээр сарын 20-д гаргаад хүүхдийн мөнгөө хугацаанд аваад явна гэж ойлгож болно.

-Гол нь иргэд манайх гэдэг айл Өрхийн мэдээллийн сангийн ямар бүлэгт багтдаг юм бэ гэдгээ төдийлэн сайн мэдэхгүй байгаа юм. Учир нь хорооноос танайх энэ бүлэгт харьяалагддаг гэх ч юм уу тодорхой мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Мөн онлайнаар мэдээллээ үзэх боломжгүй учраас хүүхдийн мөнгөө авах уу, үгүй юу гэх эргэлзээтэй хэвээр байна гэж болно?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт бүртгэлтэй өрхийн 630 мянган хүүхэд бий. Үүн дээр 1-17 дугаар бүлэгт бүртгэлтэй байсан өрхөд шинээр мэндэлсэн хүүхдээ нэмээд тооцвол 750 орчим мянган хүүхэд ямар ч саадгүйгээр 2016 оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна гэсэн үг. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд өмнө нь бүртгээгүй, бүртгүүлээгүй өрхийг бүртгэх өргөдлийг сум хорооны нийгмийн ажилтан нь авч байгаа. Нийт өргөдлөө багцалж байгаад гэрээр нь шинжээч баг явуулж бүртгэлжүүлэн өрхийн мэдээллийн санд оруулна. Тэгэхээр танайх 1-17 дугаар бүлэгт бүртгэлтэй бол хүүхдийн мөнгөө саадгүй үргэлжлүүлээд авч болно. Хэрвээ иргэн хүсээд сум хороон дээр байгаа бэлэн маягтын дагуу  өргөдлөө гаргавал ахин үнэлэх баг гэрээр нь очиж, Өрхийн  мэдээллийн санд байгаа танай өрхийн бүлэг буурч уу, хэвэндээ байгаа юу гэдгийг нэг удаа тодорхойлоод өгөх боломжтой. Тиймээс иргэд маань бухимдалгүй хүсэлтээ л сум хороондоо өгчихвөл асуудлыг шийдээд өгөх боломжтой.

-Тэгэхээр Өрхийн мэдээл­лийн сангийн хэддүгээр бүлэгт хамаарагддаг вэ гэдгээ мэдэхгүй иргэн хорооныхоо нийгмийн ажилтанд хандах шаардлагатай гэж болох уу?
-Бидний зүгээс иргэддээ элдэв чирэгдэл учруулахгүй байх үүднээс хорооны хэсгийн ажилтан болон хөдөөд багийн дарга нараар дамжуулан иргэдэд танайх Өрхийн мэдээллийн сангийн 1-17 дугаар бүлэгт байна гэдэг мэдээллийг цаасан хэлбэрээр хүргүүлэхээр бэлтгээд байгаа юм.  Хэрвээ УИХ-аас Өрхийн мэдээллийн сангийн бүлэг харгалзахгүй хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарчихвал иргэд маань сум хороон дээрээ заавал ирэх албагүй болно.
Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд УИХ-д өргөн барьчихсан. УИХ-ын байнгын хороогоор хэлэлцээд нэгдсэн чуулганаар нэн яаралтай горимоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тэгэхээр пүрэв гаригт УИХ-аар хэлэлцээд тогтоолоос Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлгийн хүүхдэд олгоно гэсэн хэсгийг авчихвал хэддүгээр бүлэгт байгаагаас үл хамааран хүүхдийн 20 мянган төгрөгөө авах боломж нь нээгдэнэ. Монгол улсын нийт өрхийн 86 хувь нь өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Үлдэж буй 14 хувь нь хүүхдийн 20 мянган төгрөгөө авах  хүсэлтэй бол Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орох өргөдлөө гаргаад шинжээчийн баг гэрээр нь очиж, бүлгийг нь тодорхойлох шаардлагатай болж буй.  
-Иргэд маань хүүхдийнхээ мөнгийг аль болох хуримтлал болгон хадгалах сонирхолтой болсон. Банкууд ч халамжийн дансыг нь хадгаламжийн дансанд нь холбочихсон байгаа. Тиймээс иргэд маань энэ жил бүртгэл шинээр хийлгэж, банкинд ахин данс нээлгэх ч гэдэг юмуу элдэв явдал чирэгдэл гаргах шаардлагагүй юм байна гэж ойлголоо?
-Тийм тийм. 1-17 дугаар бүлэгт байгаа өрх хүүхдийн мөнгө авахын тулд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлага байхгүй. Одоогоор УИХ-ын  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна. УИХ-ын чуулганаар тогтоол шийдвэрээ өөрчилчихвөл Өрхийн мэдээллийн санд л бүртгэлтэй бол аль бүлэгт харьяалагдахаас үл хамааран хүүхдийнхээ мөнгийг авна. Ямар нэгэн байдлаар иргэд нийгмийн халамжийн ажилтанд хандах сум хороо дүүрэг дээрээ очих шаардлага байхгүй.

-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хамгийн сүүлийн судалгааг 2013 онд хийсэн. Дүрэм журмаараа энэ сангийн мэдээллийг 2016 онд шинэчлэх ёстой. Энэ удаагийн хүүхдийн мөнгөнөөс үүдэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн аль бүлгийн өрх вэ гэдгээ хэрхэн мэдэх боломжтой юм бэ гэдэг асуудал нэлээд сөхөгдлөө. Та ч мөн сонссон байх. Хэрвээ цахилгаан шүүгээтэй бол 17 дугаар бүлгээс дээш гарчихна гэх мэтээр  яригдаж байсан?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бол олон улсад ч хэрэглэгддэг практик. Тухайн улс орны төр засгаас иргэдийнхээ амьдралын болоод боловсролын түвшин, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдсан бэ гэх зэрэг ерөнхий мэдээллийг аваад тэдэнд чиглэсэн бодлогыг зөв оновчтой болгохын тулд энэ судалгааг авдаг. 2010 онд Өрхийн мэдээллийн нэгдсэн санг тухайн үеийн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Үндэсний статистикийн даргын хамтарсан тушаалаар журмыг нь баталж анх хэрэгжүүлсэн. 2010-2013 онд 450 мянган өрх судалгаанд хамрагдсан байдаг. Дараа нь ХАХНХ-ын сайд ҮСХ-ны даргын хамтарсан  тушаалаар 2013 онд шинэ аргачлалаар үргэлжлүүлэн энэ судалгааг авсан. Одоогийн байдлаар судалгаанд 663 мянган өрх хамрагдаад байна. Журман дээр иргэдээс гурван жил тутам шинэчилсэн аргачлалаар судалгаа авна гэж заасан байдаг. Иргэн өөрөө дахин хүсэлт гаргавал жилдээ нэг удаа өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь бүлгийг нь дахин тодорхойлж өгөх боломжтой судалгааны арга юм.

-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаан дээр  үндэслэн мэдээж улс  орны хэмжээний  халамжийн болоод бусад үйлчилгээг төлөвлөдөг нь тодорхой. Харин энэ судалгааг хийлгэх нь өрхөд ямар ач холбогдолтой вэ?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн санг олон улсын байгууллагаас ч төсвөөс ч багагүй хөрөнгө зарцуулж хийсэн. Тэгэхээр зөвхөн нийгмийн  хамгааллын салбарт ашиглахаас гадна Засгийн газрын 404 дүгээр тогтоолоор салбар хооронд ашиглах шийдвэр гаргасан байдаг юм. Жишээлбэл, ипотекийн зээлийг урьдчилгааг 10 хувь болгох асуудал яригдаж байхад Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-12 дугаар бүлэгт бүртгэлтэй иргэд хамрагдана гэж байсан. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарынхан бидэнд энэ мэдээллийг хамтран ашиглах саналаа өгөөд байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээг оновчтой болгох гэж би түрүүнд хэлсэн. Манай газрын хувьд зорилтот бүлгийг илрүүлж тэдэнд чиглэсэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болоод бусад халамжийн үйлчилгээг үзүүлэх зорилготой байдаг бол боловсролынхон Монгол Улсад ямар мэргэжил илүүдэлтэй, ямар нь дутагдалтай байна, эрүүл мэндийнхэн даатгалын тогтолцоонд хэр хамрагдав, иргэдэд цаашдаа  ямар төрлийн үйлчилгээ хамгийн түрүүнд шаардлагатай байна гэх зэргийн мэдээллийг авах боломжтой байгаа юм.

-Хүүхдийн мөнгийг төсөвт 1-17 бүлгийн өрхийн хүүхдэд олгохоор суулгасан учраас 18-20 дугаар бүлгийн өрхийн хүүхдийг хамруулахын тулд төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай болчихно гэх хэсэг байна. Гэтэл төсвийн тодотгол гэдэг оны эхэнд яригддаг асуудал биш.  Шийдлийг хэрхэн харж байгаа вэ?
-УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан дээрээс харж байхад энэ асуудлыг төсвийн тодотголтой хамт оруулж ирье гэх хэсэг гишүүн байгаа ч нөгөө хэсэг нь  асуудлыг эхлээд шийдчихээд төсвийн тодотгол хийх үед мөнгийг нь суулгаж болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохын тулд төсөвт 144 тэрбум төгрөг суусан учраас эхний ээлжинд энэ мөнгөнөөсөө олгож байхад асуудал гарахгүй гэж зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн.
Тэгэхээр энэ бол УИХ-ын шийдэх асуудал. Бидний хувьд мөнгөө тасралтгүй олгоод явна. Дээрээс нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт байгаа хүүхдүүд маань ямар ч асуудалгүй мөнгөө авна.
Одоогоор улсын хэмжээнд 10 орчим мянган өрх өргөдөл өгсөн байгаа юм. Эдгээр өргөдлийн 60-аад хувь нь өрхийн мэдээллийн санд шинээр бүртгүүлэх хүсэлт байгаа юм.

-Та түрүүнд хүнсний эрхийн бичгийн тухай хөндлөө. Энэ талоныг өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хэддүгээр бүлэгт хамаарах хэдэн өрх авч байгаа юм бэ?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оноо бодолтоор хамгийн бага буюу нэг хоёрдугаар бүлгийн иргэд авч байна. Улсын хэмжээнд 135 мянган иргэн энэ үйлчилгээнд хамрагдаж байна. Том хүн 13 мянган төгрөг, хүүхэд 6500 төгрөгийн хүнс авах эрхийн талоныг сар бүр авч байна. Эдийн засаг хүндэрсэн өнөө үед бага орлоготой иргэдэд маань маш их дэм болдог хэмээн ам сайтай байдаг. Тэгэхээр энэ үйлчилгээ үргэлжилж байна.

-Нийгмийн халамж үйлчилгээний газар гэхээр өндөр насны тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө гэх мэт үйлчилгээг л иргэд түгээмэл мэддэг. Ер нь танайхаас хуулийн дагуу хэдэн төрлийн үйлчилгээ иргэдэд үзүүлдэг юм бэ?
-Нийгмийн халамж үйлчилгээний газар маань нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу бие даан амьдрах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн хувьд бусдаас хараат байдлаар амьдардаг иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.
Нийтдээ 70 орчим төрлийн хуульчлагдсан үйлчилгээг иргэддээ үзүүлдэг. Үүнээс түгээмэл 20-оод төрлийн үйлчилгээ бий. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, алдарт цолтой хүмүүс болоод одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж гэх мэт олон төрлийн үйлчилгээ хэвийн үргэлжлээд явна. Шинээр Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдээс орон гэр авах дэмжлэг буюу хуульд зааснаар төрөөс 1,2 сая төгрөг олгох үйлчилгээнд хамрагдах хүсэлт их ирж байна. Бид үүнийг хууль, журмын дагуу шийдвэрлээд ажиллаж байгаа.
0 Сэтгэгдэл
1-17-р бүлэг гээд л хуцаад бхий. Бүгдэд нь өгнө гэчихээд бусдад нь чирэгдэл учруулах ямар хэрэгтэй юм бэ. Эрдэнэ гуай яасан ханаж цаддагүй пиндийсэн гахай вэ чи. Дэлбэрч үхээрэй чи
Хамгийн их уншсан