Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хакүхо “Ялан туулахын хүч”-ийнхээ нууцыг задалжээ
А.АКЭРКЭ
Мэргэжлийн сүмогийн 2016 оны хамгийн анхны Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж буй 69 дэх ёкозүна их аварга Хакүхо сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцээд байгаа. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “40 дахь удаагаа дараалан найм давлаа. Дуулчихмаар ч юм шиг өдөр байна” гэж жиргэсэн байсан. Тэгвэл их аваргын тухай нэгэн шинэ мэдээлэл дуулгахад тэрээр саяхан “Ялан туулахын хүч” нэртэй шинэ ном гаргажээ. Япон хэлнээ гарсан энэхүү номын ишлэлүүд нь хэдийнэ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч амжжээ. Тухайлбал, “Амьдралд түмэн бэрхшээл тохиолдоно. Гагцхүү сэтгэлээрээ л ялагдахгүй бол мөрөөдөл тань заавал биелнэ”, “Биширч хүндлэх гэдэг маш чухал зүйл. Тэрхүү сэтгэлийг байнга тээж явах тусам хүсэл мөрөөдөл оргилж, зорьсондоо хүрэхийн төлөө хүн улам их чармайдаг билээ”, “Амжилтад хүрэхийн тулд хүн заавал өөртөө зорилго тавих ёстой. Түүндээ хүрч, давбал бүр илүү том мөрөөдөл урд тань харагдаж эхэлнэ”, “Эцсийн эцэст хүн өөрийгөө ялна гэдэг л хамгийн чухал. Өөрийгөө ялахын тулд сэтгэлээ ариусган засч явахаас өөр аргагүй” зэрэг ишлэл нь өөрийнх нь амьдралын мөрдлөг гэх зэргээр хүмүүс янз бүрээр ярьж байна. Өмнө нь их аваргын багш Н.Кенши түүний сүмод зүтгэсэн 15 жилийнх нь түүхийг багтаасан “Хакүхогийн ментал буюу дотоод хүч” ном гаргаж түүнийг нь Япон судлаач Д.Төмөрбаатар монгол хэлнээ орчуулан элэг нэгтнүүдийнх нь гар дээр тавьж байсан билээ.
Энэхүү ном нь анх 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлэгдэж байсан бол ийнхүү хоёр дахь ном нь түүний шүтэн бишрэгчдэд хүрчээ. Харин хэзээ монгол хэлнээ хөрвүүлэгдэж монголчуудын гарт хүрэх нь толорхойгүй байна.
baynaagiin bantan hutgadag gantogtohiig bodvol byrtai uhaantai avaraga huu ymaa.
baatar avargiin byartai huu gej onoodor sonin oloon jiliin omno bichij baij bilee teriig ahij unshmaar bna hakuho avarga urag*****
saihan aaviin teneg huu...
А.АКЭРКЭМэргэжлийн сүмогийн 2016 оны хамгийн анхны Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж буй 69 дэх ёкозүна их аварга Хакүхо сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцээд байгаа. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “40 дахь удаагаа дараалан найм давлаа. Дуулчихмаар ч юм шиг өдөр байна” гэж жиргэсэн байсан. Тэгвэл их аваргын тухай нэгэн шинэ мэдээлэл дуулгахад тэрээр саяхан “Ялан туулахын хүч” нэртэй шинэ ном гаргажээ. Япон хэлнээ гарсан энэхүү номын ишлэлүүд нь хэдийнэ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч амжжээ. Тухайлбал, “Амьдралд түмэн бэрхшээл тохиолдоно. Гагцхүү сэтгэлээрээ л ялагдахгүй бол мөрөөдөл тань заавал биелнэ”, “Биширч хүндлэх гэдэг маш чухал зүйл. Тэрхүү сэтгэлийг байнга тээж явах тусам хүсэл мөрөөдөл оргилж, зорьсондоо хүрэхийн төлөө хүн улам их чармайдаг билээ”, “Амжилтад хүрэхийн тулд хүн заавал өөртөө зорилго тавих ёстой. Түүндээ хүрч, давбал бүр илүү том мөрөөдөл урд тань харагдаж эхэлнэ”, “Эцсийн эцэст хүн өөрийгөө ялна гэдэг л хамгийн чухал. Өөрийгөө ялахын тулд сэтгэлээ ариусган засч явахаас өөр аргагүй” зэрэг ишлэл нь өөрийнх нь амьдралын мөрдлөг гэх зэргээр хүмүүс янз бүрээр ярьж байна. Өмнө нь их аваргын багш Н.Кенши түүний сүмод зүтгэсэн 15 жилийнх нь түүхийг багтаасан “Хакүхогийн ментал буюу дотоод хүч” ном гаргаж түүнийг нь Япон судлаач Д.Төмөрбаатар монгол хэлнээ орчуулан элэг нэгтнүүдийнх нь гар дээр тавьж байсан билээ.
Энэхүү ном нь анх 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлэгдэж байсан бол ийнхүү хоёр дахь ном нь түүний шүтэн бишрэгчдэд хүрчээ. Харин хэзээ монгол хэлнээ хөрвүүлэгдэж монголчуудын гарт хүрэх нь толорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
unshigch
Tand baiar hurgej ulam ich amjilt gargahiis husen erooe. Tand ataarhsandaa booj uhehed belen baigaa ataach hognuudiig ***** sons. saihan naran huuhen olj hanilsand chini bi bairtai iavdag shuu. shunalt, ium uzeegui tegeed zalhuu zavaan mongol emtei hanilsan bol ta tolgoigoo shaaj iavaa shuu. tanii ehner ugaas baian hunii ohin baisan bolohloor iamar ch baisan gereltei, shunaliin olon zelmen nudgui, zov emegtei shuu.
2016.01.21
2016.01.19
2016.01.19
2016.01.19
























