Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Жулиан Ассанж Экуадороос орогнол хүсчээ
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Экуадороос улс төрийн орогнол хүссэнийг Лондон дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгдлээ.  Ж.Ассанжийн хүсэлтийг Экуадорын Гадаад хэргийн яам судлан үзэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хууль ёсоор түүний хүсэлтэд хариу өгөх хүртэл Ж.Ассанж ЭСЯ-ны хамгаалалтад байх ажээ.  Энэ нь удахгүй болох баривчилгаанд саад учруулж болзошгүй гэж Их Британийн хууль хяналтын байгууллагынхан болгоомжилж байна.
Хүчингийн хэргээр Шведийн шүүхээс ял сонсохоос зугтаж Их Британид ирсэн Жулиан Ассанж Экуадорын ЭСЯ-нд хандахаас өмнө батлан даалтад байсан юм. Түүнийг Шведийн хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх шийдвэр Их Британийн тал гаргасан боловч Ж.Ассанж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх энэ сарын 28 хүртэл нээлттэй байгаа бөгөөд  хэрэв Ж.Ассанж дахин шүүхэд хандахгүй бол албадан баривчилж, Шведийн талд шилжүүлнэ. Харин Ж.Ассанж хуулийн энэ аргаас зайлсхийж, бусад улс орноос улс төрийн орогнол хүсэх замаар эрх чөлөөтэй болохыг хичээж байна.
Шведийн шүүх Ж.Ассанжийн үйлдсэн хүчингийн хэргийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хэрэв тэрээр нэгэнт Шведийн хуулийнхны гарт орчихвол цаашлаад АНУ-руу хэрэг нь шилжиж, ял сонсч ч магадгүй байгаа юм. АНУ түүнийг “Wikileaks” цахим хуудсаар улсын нууц задруулсан хэргээр шүүх сонирхолтой байгаа гэж Ж.Ассанж өөрөө мэдэгддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан