Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УИХ-ын дарга “Буянт-Ухаа-2” хороололд ажиллалаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа-2” хороололд өнгөрсөн амралтын өдөр ажилласан юм. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа-2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт тэрээр зочиллоо. Дөрвөн ам бүлтэй О.Гэрэлсайхан иргэдээ дэмжин, ипотекийн зээлийг сэргээх асуудлыг шийдвэрлэсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Шинэ орон сууц ашиглалтад орж, айл өрхүүд байранд  орсны хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтойг гэрийн эзэн ярьсан.

Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээл зогсоох шийдвэр арванхоёрдугаар сард гаргахад “Буянт-Ухаа-2” хороололд орохоор ипотекийн зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орох боломжгүй болсон билээ. УИХ энэ сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн байдлаар 100 гаруй өрхийн зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод эхэлжээ.

Иргэн О.Гэрэлсайханы өрхийн сарын орлого нэг сая төгрөг бөгөөд нэг ам.метр нь нэг сая 350 мянган төгрөгийн үнэтэй 49,23 ам.метр орон сууцанд орж. Төрөөс иргэдээ орон сууцжуулахад анхаарч, хямд өртөгтэй хороолол бариагүй бол тус гэр бүл орон сууцанд орох боломжгүй байсан талаар хэллээ. Мөн олон жил ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд төр засгаас явуулж буй бодлого, шийдвэрийн дэмжлэгтэйгээр шинэ орон сууцтай болсоноо О.Гэрэлсайханы гэр бүлийнхэн ярилаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн буруу шийдвэрээс үүдэн банкууд ипотекийн зээл олгохоо зогсоосон. Харин УИХ тэр шийдвэрийг өөрчилж, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэхээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гарагт УИХ баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна. Одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ. 

Энэ үеэр иргэд ипотекийн зээл олон сайн үр дүн үзүүлж буйг хөндсөн. Тухайлбал, аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилга худалдан авах нь нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээв.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажилласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан