ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлалаа

Олон улсын хөл бөмбөгийн холбоо ирэх хоёрдугаар сарын 26-нд болох ээлжит бус чуулганаар /ФИФА/-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа.
ФИФА-гийн ерөнхийлөгчид энэ удаа Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч шейх Салман бин Ибрагим аль-Халифа, Европын хөл бөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино, Иорданы хан хүү Али бин аль-Хусейн, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Орон сууцны барилгын сайд асан, Нельсон Манделагийн хамтран зүтгэгч Токио Сексвале, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан Жером Шампань гэсэн таван хүн өрсөлдөхөөр болж байна.
ФИФА-гийн тэргүүнийг чуулганы хуралдаанд оролцогсдын хоёр шаттай нууц санал хураалтаар тодруулна. Сонгуульд ялж дэлхийн нэр хүндтэй энэ холбооны ерөнхийлөгч болохын тулд эхний үед нийт саналын гуравны хоёроор дэмжүүлсэн байх шаардлагатай бол хоёр дахь санал хураалтаар 50+1 гэсэн санал авах ёстой юм байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны сүүлийн ерөнхийлөгч Йозеф Блаттер өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд болсон ээлжит бус сонгуулиар дахин сонгогдсон хэдий ч үүнээс дөрөв хоногийн дараа авлигын дуулианы улмаас огцрохоо мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл