ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Б.Одончимэг И.Ярыгиний тэмцээний аварга болов
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Б.Одончимэг аваргын төлөө ОХУ-ын бөх Елена Перепёлкинаг ялж хоёр дахь алтан медалийн эзэн болов.

Энэхүү “Алтан Гран при” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII тэмцээн ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг жингийн шилдгүүдийг тодруулав.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө барилдаанд Б.Мөнхтуяаг 10:0 оноогоор ялсан. 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ 18 настай ОХУ-ын бөх Алина Казымоватай хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө хожиж яваад сүүлийн 10 секунт дутуу байхад 4 оноо алдаж нэг онооны дутуугаар ялагдаж медальгүй хоцорлоо. Спортын мастер П.Шинэхүү хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх В.Шульгинатай өрсөлдөж цэвэр ялагдав.

Харин 75 кг-д ОУХМ Б.Одончимэг аваргын төлөө ОХУ-ын бөх Елена Перепёлкинатай хүч үзэж 12:7 гэсэн оноогоор ялж өмнө авсан мөнгөн медалиа алт болгов. сайжруулсан. Тус тэмцээнээс манай бөхчүүдээс 1990 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар анхны алтан медаль хүртсэнээс хойш Б.Одончимэг 9 дэх алтан медаль, эмэгтэй бөхчүүд дотроо 6 дахь алтан медалийг авч байна. Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөх В.Фроловаг 11:1 оноогоор ялж тус тэмцээний алт, хүрэл, 3 мөнгө, 5 медальт бөх боллоо.

Манай эмэгтэй баг 2015 онд тус тэмцээнээс хошой алт, нэг мөнгө, 3 хүрэл нийт 6 медаль авсан бол энэ жил хоёр алт, 6 хүрэл нийт 8 медаль хүртээд байна. Өнөөдөр эрэгтэй 67, 70, 97 кг жингийн барилдаан болно.

0 Сэтгэгдэл