Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УЛСЫН САЙН МАЛЧИН ЦОЛЫГ ЭХНЭР, НӨХӨР ХОЁУЛАНД НЬ ОЛГОНО

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн Улсын сайн малчныг баасан гарагт Засгийн газраас зарлах гэж байна. 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдэж байна.
Өнгөрөгч оны есдүгээр сард ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа "Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөхөд энэ айлын эхнэр нөхөр хоёр хамтдаа зүтгэж байж амжилтад хүрдэг Тиймээс нэг гэр бүлийн энэ эрхэм цолыг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох нь зүйтэй юм” гэсэн санал гаргасныг малчид баяртай хүлээн авсан. Тэгвэл энэ ажил биеллээ олж “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” хэмээн онцоллоо.
Үүнээс хойш нөхөр эхнэр хоёр хоёулаа "Улсын сайн малчин" хэмээн дуудагдаж байх ч өргөмжлөлийг нь өрхийн тэргүүний нэр дээр бичиж, эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүж байх болно.

0 Сэтгэгдэл